Агуу Чингисийн хар сүлдийг тахиж явсан түүхтэй
Алдарт бөх Тухтай зааны дэвж явсан дэвжээтэй
Ардын хуурч Жамьянгийн аялгуу эгшиглэсэн өлгийтэй
Ард түмэн нь Булган уулаараа овоглосон төрөлх нутгийн зон олон та бүхнийхээ амрыг айлтган мэндчилье.
Уул ус, тал хээр хосолсон үзэсгэлэнт сайхан Булган нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, нутгаа гэсэн сэтгэлээр жигүүрлэн эх орныхоо өнцөг бүрт ажиллаж, амьдарч байгаа та бүхэнтэйгээ цахим хуудсаараа уулзаж байгаадаа баяртай байна.
Нутгийн минь иргэн бүр эрдэм номтой, эрхэлсэн ажилтай, эрүүл чийрэг байж, эх түүхээ мэддэг, тэднийгээ бахархан дуурайж алдаршуулах нь бидний нэг зорилго юм.
Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөж төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө гар, сэтгэл нийлэн хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Таны хийморь сүлд үргэлж дээшээ байх болтугай.
ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭН УГТСАН :
ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН
ЗАСАГ ДАРГА
Д.БАЗАРГҮР