БУЛГАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2013 ОНЫ
АЖЛЫН ТАЙЛАН.
2014 он.
2013 оны 01-р сарын 16 ны өдөр Булган сумын залуучуудын холбооноос ээлжит чуулган зохион байгууллаа. Энэхүү уулзалтын зорилгод төрийн албанд ажиллаж байгаа нийт залуусыг идэвхжүүлж холбооны үйл ажиллагаанд уриалах байр суурьтай оролцуулах, холбооны удирдлагыг шинэчлэх зэрэг олон асуудлууд багтсан. Хурлаар өнөөдрийн тус сумын харьяалалтай нийт залууст нийтлэг тохиолддог залуучууд хөгжлийн тулгамдсан асуудлуудын талаар санал солилцож тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж цаашдаа алсын зорилгодоо тусган ажиллахаар болсон.
Суманд байх нийт залуусын санал хүсэлтийн дийлэнх нь ажлын байраар хангагдах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бүрдүүлэх зэрэгт төвлөрч байна.
Эдгээрээс гадна залуусын холбооны бүтэц зохион байгуулалт болон удирдах зөвлөлийг шинээр зохион байгуулалтанд оруулав.
Залуучуудын холбооны даргаар Засаг даргын орлогч Б. Соёлчхүүг томилж , удирдах зөвлөлд дараах нэр бүхий арван таван залуусыг батлав.
Б. Мөнхчимэг : Булган сумын эрүүл мэндийн төвийн дарга
Э. Болортуяа : Соёлын төвийн номын санч.
С. Отгонгэрэл : Булган Хадгаламж банкны эрхлэгч
Н. Баярцэнгэл : Булган Хаан банкны эрхлэгч
Т. Эрхэмбаяр : Булган Хаан банк тооцооны төвийн теллер.
Р. Батболд : Засаг даргын Тамгын газрын Нийгмийн ажилтан
Г. Үүрцайх: Булган сумын ЕБС – ийн биеийн тамирын багш
Э. Энхчимэг: Булган сумын ЕБС –ийн Орос, Англи хэлний багш
Х. Хэрлэн :Урсгал : ЕБС няглан бодогч
А. Эрдэнэболор –: Цэцэрлэгийн багш
Д. Сүхсайхан : 1 дүгээр багийн Засаг дарга, Өндөрхошуу баг.
Э. Ихбаяр : ИТХ – ын төлөөлөгч, Хулсаншанд баг.
П. Чимэдцэеэ – Баян – Уул баг.
А. Ганзориг – ИТХ – ын тэргүүлэгч, БИНХ – ын дарга, Чулуут багийг тус тус хариуцсан тэргүүлэгч.
Мөн тус хурлаар Санхүүгийн, Хяналт шинжилгээний, Хэвлэл мэдээллийн, Соёл Спортын болоод багуудыг тус бүр хариуцсан албадуудыг шинээр зохион байгуулж тус тусын ахлагч гишүүдийг томиллоо.
Түүнчлэн холбооны дүрэм, уриа, билэг тэмдгийг залуус ярилцан тогтоолоо. Санхүүгийн албанаас нэн түрүүнд залуусын дундын санг байгуулах зорилгоор шинэ данс нээн санал асуулгын үр дүнгээр тогтоосон мөнгөн дүнгээр сар болгон татвар төвлөрүүлэхээр шийдвэрлэв. Хурлын үр дүнгээр эхний ээлжинд тус холбоо нь цөөн тооны нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэдэд хүмүүнлэгийн аян зохион байгуулах, олон жил тасраад байгаа залуучуудын бага наадмыг зохион байгуулах, орон нутаг хөгжлийн сангийн санал асуулгад хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг оруулан шийдвэрлүүлэхэд идэвхитэй байр сууринаас гар бие оролцохоор тогтсон.
Аливаа зүйл сайн үйлсээр сууриа тавьбал цаашдын зам мөр тэгширдэг жишгээр шинээр эмхлэн байгуулагдсан холбооны анхны үйл ажиллагаа 2013 оны 01 сарын 27 ны өдөр 1 – р багийн иргэн Туг хувьцаат компаний сахиул Б. Дугарын амьдарч байсан байшин гал түймэрийн аюулд өртөн орон гэргүй болсон тул сумын Иргэдийн төлөөлөгчидийн хурлаас уриалга гарган хүмүүнлэгийн аян зохион байгуулагдахад “ Хүмүүнлэг ирээдүйн төлөө хамтдаа “ уриан дор Залуучууд нэгдэн дундын сан болоод өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан аян өрнүүлж хүнс, эд барааны тусламжийг үзүүллээ.
![]() |
Мөн уламжлалт сар шинийн баяраар ганц бие 5 ахмад настанд Залуучуудын холбооны зүгээс гарын бэлэг гардууллаа.
2013 оны 05- р сарын 04 –ны өдөр “ Зорилго нэгтэй зогсолтгүй урагшаа “ гэсэн Залуучуудын холбооны уриан дор 2006 оноос хойш тасраад байсан “ Залуучуудын урлаг спортын бага наадам 2013 “ наадмыг зохион байгууллаа.
![]() |
Багийн парад мэндчилгээ, Хос морьтон, Уран жолоодлого, Үндэсний бөх, Туг шүүрэх, Хөгжөөнт буухиа, Хөл бөмбөг, Олс таталт, Хослол дуу, Гоцлол дуу, Хамтлаг бүжиг гэсэн 11 төрөлд Өндөрхошуу, Хулсаншанд, Баян –Уул, Чулуут 4 багийн төлөөлөл болсон 60 залуус авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэргүүн байранд Хулсаншанд 2 – р багийн залуус шалгарч шилжин явах цомын эзэн болж, дэд байранд Чулуут 4 – р багийн “ Чулуут 1 “ баг шалгарч, тусгай байранд Өндөрхошуу 1 – р багийн залуус тус тус шалгарлаа. 2013 оны 01 –р сарын 16 –ны өдөр Залуучуудын холбоо шинэчлилсэн бүрэлдэхүүн байгуулсанаас хойш анхны томоохон хэмжээний арга хэмжээ зохион явуулсан нь тус наадам байлаа. Наадмын шүүгчээр МУСТА А. Энхтүвшин, Ардын тэргүүний авьяастан С. Болорцэцэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш С. Туяа нар ажилалаа. Наадмын дараах 4 төрөлд аваргыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагнал гардууллаа.
1. “ Шилдэг хос морьтон ” : Хулсаншанд 2 – р багийн гишүүн Э. Ихбаяр, М. Эрдэнэбат
2. “ Шилдэг уран жолоодлого” : Чулуут 2 –р багийн гишүүн М. Насангэрэл
3. “ Үндэсний бөх “ : Өндөрхошуу 1 – р багийн гишүүнаймгийн начин Г. Эрхэмбаяр.
4. “ Туг шүүрэх “ Өндөрхошуу 1 – р багийн гишүүн Г. Баянмөнх нар тэргүүн байр эзэлсэн.
Залуучуудын холбооны ээлжит ажлаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд холбооноос 50.0 төгрөг хандивлаж Булган сумын эмэгтэйчүүдийн зөвлөлтэй, ИТХ – тай хамтран “ Ногоон дэлхий гэр бүлээс эхтэй “
уриан дор амжилттай зохион явуулсан.
2013 оны 8 дугаар сард сумын ГХУССЗ – өөс зохион явуулсан “ Архигүй амьдрал “ аянд тэргүүлэх байр суурьтай оролцож “ Архийг биш, аялал эрүүл мэндийг эрхэмлье “ уриан дор Нутгийн зөвлөлийн овоо, Булган уул, Хэрлэн гол гэсэн маршутаар 15 км – ийн явган аялалыг зохион байгуулж олон төрлийн тэмцээн уралдаан зохион явуулахын зэрэгцээ хэрлэн голын дагуух архи, пивоны лааз шилийг цэвэрлэх арга хэмжээг зохион явуулсан байна.
2013 оны 12 дугаар сард Залуучуудын холбооны ээлжит 6 дугаар хуралдаан явагдаж тус хуралдаанаар анх удаагаа сумын залуучуудын шинэ жилийн нэгдсэн цэнгүүнийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж улмаар 2013 дугаар оны 12 дугаар сарын 29 – ны өдөр Залуучуудын холбооны “ Мөрөөдлийн шинэ жил “ цэнгүүнийг амжилттай зохион явууллаа.
Тус арга хэмжээнд малчин, төрийн ба хувийн хэвшил гэх мэт олон салбарын залуучуудын төлөөлөл болсон 53 залуу оролцож оны шилдгүүдээ тодрууллаа. Нийтдээ 4 номинацад ажил үйлсээрээ манлайлсан 16 залуучууд өрсөлдсөнөөс :
Шилдэг залуу гэр бүл : Хулсаншанд багийн малчин С. Энхжаргал, С. Намуунцэцэг нарын гэр бүл.
Шилдэг залуу бизнесмэн : Хулсаншанд баг, Эсгий дулаалга хоршооны үүсгэн байгуулагч Д. Бямбадорж.
Шилдэг залуу малчин : Чулуут багийн малчин Д. Хүрэлбаатар.
Шилдэг залуу ажилтан : Өндөрхошуу баг, ЕБС – ийн биеийн тамирын багш Г. Үүрцайх нар тус тус шалгарч бусдыгаа манлайлсан бол ЕБС – ийн математикийн багш Б. Одбаяр Монголын залуучуудын холбооны “ Тэргүүний залуу “ алтан медалиар шагнагдсан бахархам амжилттай энэ оныг үдлээ.
2014 дүгээр оны Модон морин жилийн сар шинийн баяраар 5 ахмад настанд гардуулдаг уламжлалт гарын бэлгийг гардуулсан байна.
БУЛГАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО.
БАТЛАВ :
БУЛГАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН
ХОЛБООНЫ ДАРГА Б. СОЁЛЧХҮҮ
БУЛГАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ
2014 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
2014.01.10
№ |
Хийгдэх ажлын төрөл |
Хугацаа |
Хамтран ажиллах байгууллага |
Зорилго |
1 |
Уламжлалт сар шинийн баяраар нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай ахмад настанууддаа гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлэх |
2014 оны 2 дугаар сар.. |
Засаг даргын Тамгын газар.. |
Ахмад настанаа хүндэтгэх сэтгэлгээг залуу үед төлөвшүүлэх, хүмүүнлэгийн арга хэмжээг олон нийтэд сурталчлах. |
2 |
Зэвсэгт хүчний баярын өдрөөр нутгийн иргэд хөдөлмөрчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах. |
2014.03.17 |
Соёлын төв. |
Залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, олон нийтийн арга хэмжээнд татан оруулах. |
3 |
Уламжлалт “ Залуучуудын урлаг спортын бага наадам 2014 “ арга хэмжээг зохион байгуулах. |
2014.05.04 |
Соёлын төв. |
Хөдөө болон сумын төв дээр амьдрах залуучуудын нэгдлийг хангах, |
4 |
“ Бид Монголын ирээдүйг ингэж төсөөлж байна “ сэдэвт гар зураг, Чөлөөт сэдвээр шүлгийн уралдаан иргэдийн дунд зохион байгуулах. |
2014.05.20 |
ЕБС, Соёлын төв. |
Залуу үед эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, гоо зүйн хэм хэмжээг хөгжүүлэх. |
5 |
“ Бид эх дэлхийн хүүхдүүд “ мод тарих аян, эко аялалыг зохион байгуулах. |
2013 оны 8 дугаар сар. |
Засаг даргын Тамгын газар, Иргэд, хөдөлмөрчид. |
Ногоон орчин бий болгох үйл ажиллагааг дэмжих. Ногоон ирээдүйн ач тусыг олон нийтэд сурталчлах. |
6 |
“ Залуучуудын хөдөлмөр эрхлэлт боломж ба арга зам “ чуулган, сургалт зохион байгуулах |
2013 оны 10 дугаар сар. |
Засаг даргын Тамгын газар.Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн. |
Орон нутагт байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн боломж нөхцөлийг судлан таниулах. |
7 |
“ Залуучуудын аварга шалгаруулах “ үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах. |
2013 оны 11 дүгээр сар. |
“ Тухтай Заан “ бөхийн холбоо |
Үндэсний өв уламжлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх. |
8 |
“Залуучуудын шинэ жилийн цэнгүүн 2014 “ арга хэмжээг зохион байгуулах. |
2013 оны 12 дугаар сар. |
Соёлын төв. |
Залуучууддаа үлгэр жишээ үзүүлж салбар бүртээ амжилттай яваа залуучуудаа шалгаруулах. |
БУЛГАН СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО 2014 ОН.