Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошууны бөхчүүд

Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошууны бөхчүүд

            Дорнод аймгийн Булган сум нь эрт дээр үеээс эртэй бяртай бөхчүүд, эрхий мэргэн харваачид, эрдэнэт хурдан хүлгүүд, эрдэм төгс уяачдаараа  алдартай нутаг билээ. Тухайлбал Даншигийн арслан түүхэнд “Тухтай Заан” хэмээн нэршсэж, Ж.Дамдины үндэсний бөхийн номонд тэмдэглэгдэн үлдсэн Дугар арслан,  баруун суврагачын бөх “Тэнэг” хэмээн алдаршсан даншигийн заан Даш, Ардын хувьсгалын жилүүдэд төрөн гарсан Монгол Улсын заан Д.Гонгор, улсын начин С.Лхүндэгчоймбол, С.Бугандай, Жигжидсүрэн зэрэг олон бөхчүүд Булган нутгаас төрөн гарсан байдаг.

Энэ олон хүчтэнүүдийн залгамж халааг бэлдэх, залуу бөхчүүдийг дэмжих зорилгоор 2009 онд Дорнод аймгийн Булган сумын “Тухтай заан” бөхийн холбоо – төрийн бус байгууллага анх үүсэн байгуулагдаж олон түмний таашаалыг хүртжээ.      Түүнээс хойш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж, үүний үр дүн нь эхнээсээ гарч эхэлж байгаад тэмдэглэн хэлэхэд таатай байна. Нутгийн залуус наадмын бэлтгэл цугларалтад гарч, орон нутгийн наадам болон хөрш зэргэлдээ сумдын баяр наадамд амжилттай барилдаж байна.

Үүнээс гадна 2011 DSC00657он Дорнод аймгийн түүхт 80-н жилийн ойн баяр наадмаар “Тухтай заан” бөхийн толбооны тэргүүлэгч гишүүн Г.Эрхэмбаяр аймгийн начин цол хүртсэн нь бид бүхний амжилт юм.  Мөн бидний үйл ажиллагаа, санаачилгын үр дүнд,  Дорнод аймгийн бөхчүүд Улсын баяр наадмын бэлтгэлд 2011 оноос тусдаа бөхийн гал болон гарсан нь бөхөө дээдэлдэг дорнодчуудын сэтгэлгээнд өөрчлөлт орсны илэрхийлэл юм. 

“Тухтай Заан” бөхийн холбоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн залуу бөхчүүдээ дэмжих зорилгоор жил бүр ”Талын Хийморь” компанитай хамтран сумын цолтой болон залуу бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаануудыг Улаанбаатар хот, аймгийн төв, сум, орон нутагт зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа бөгөөд бөхчүүд, бөхийн хорхойтнууд ч бидний энэхүү үндэсний бөхийн барилдааныг тэсч ядан хүлээж суудаг боллоо.

Уг үндэсний бөхийн  барилдаануудад сайн барилдсан бөхчүүд тэр жилдээ бөхийн цолоо ахиулдаг, баталдаг бичигдээгүй хуультай болжээ.  Бид бүхний бахархал ахмад бөхчүүдээ сонсон тэдний бүтээсэн үйлсийг алдаршуулах зорилгоор сумын цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх  барилдааныг уламжлал болгон зохион байгуулсаар байна.

Сум, орон нутагтаа бөхийн спортыг хөгжүүлэх, залуу бөхчүүдийг дэмжих зорилгоор бидэнтэй байнга хамтран ажиллаж ирсэн Булган сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, Дэд тэргүүн “Талын Хийморь” компаний захирал Л.Жамбалсүрэн, сумын соёлын төвийн эрхлэгч А.Энхтүвшин, иргэн Н.Ганбаатар, Ч.Болд, Н.Болдбаатар, С.Төмөрзүрх, Б.Наранжаргал,  М.Жаргалсайхан, Ж.Цагаачин,  Б.Бүдбаатар, Т.Оюунбаатар, С.Төмөр, Д.Ганхуяг  болон бусад Булган сумын нийт ард иргэд бөх сонирхогчиддоо бөхйин холбооны өмнөөс болон хувиасаа  баярлаж явдгаа илэрхийлж сайн сайхан бүхний хүсэн ерөөе. Цаашид Булган нутгаас олон олон хүчтэн төрүүлэх, нутаг усаа алдалшуулах, бидний үйлсйиг байнга дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Бөх төрдөг газар гэж байдаггүй
            Бөхийг дэмжсэн газраас л бөх төрдөг  

Тухтай Заан бөхийн хобооний тэргүүн
           Биеийн Тамирын Тэргүүний Ажилтан
                                      Б.Соёлчхүү       

Даншигийн арслан

Дугар /Тухтай-заан/ 1803-1872он

           Даншигийн арслан, олонд нэршсэнээр “Тухтай заан” хэмээх Дугар 1803 онд Сэцэн хан аймгийн Мин бэйсийн хошуунд, одоогийн Дорнод аймгийн Булган сумын нутагт төржээ. Анх овооны наадмуудаар 17-18 настай байхдаа барилдаж эхэлсэн гэдэг. Булган суманд хориод овог байдаг ба тэднээс хамгийн томоохон нь “Манхилаг” овог байсан ба одоо 200 гаруй жилийн түүхтэй юм. Манхилаг овгийн гол төлөөлөгч Дугар арслан 7 хүүхэдтэй байжээ.

            Дугар арслан анх 1821 онд Даншигт үзүүрлэсэн ба Намжилжав аваргыг түрүүлсэн жил үзүүрлэсэн байна. Манж амбангийн зарлигаар 2 жил барилдах эрхээ хасуулж байжээ. Даншигт 5-6 удаа барилдаж 3-7 давж байсан байна.

             1840-өөд онд хүн, малыг ундаалах буяныг бодож, нэгэн худаг өөрийн биеэр гаргасан нь олонд нэршсэнээр “Зааны худаг” гэж нэрлэгдэж, одоо энэ худаг Булган сумын түүхэн газар болон үлджээ. /Өвөр-уртаас урагш, уулзварын худгаас урагш гарсан хоолойд баруун тийш харсан жижиг ирмэгийн баруун дор байрладаг./ Энэ худаг хувьсгалын жилүүдэд зүүн хязгаарын цэргийн /Баянтүмэн уулын хошууны/ суурь өртөөг энд байгуулж, “Зааны худгийн 1 дүгээр суурь өртөө” гэж нэрлэж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байна. /Улсын архив, ф-4, т,3 731-р тал/

             Даншигийн арслан Дугар 1872 онд Булган сумын Магнай уулын баруун урд дор, баруун урагш хэлтгий газар /далавчаа хагас дэлгэсэн бүргэдийн жигүүр мэт/ насан эцэслэжээ.

Улсын Заан
Дугарын Гонгор

              Д.Гонгор нь 1910 онд Дорнод аймгийн Аравжаргалант одоогийн Булган сумын нутагт төрсөн. 1935 онд ардын хувьсгалын 14 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын арслан “Мээтэн хэмээх” О.Аюураар  7 даван Монгол Улсын заан цол хүртсэн, 1937 онд 6 давж шөвгөрсөн, 1939 онд 5 давж улсын арслан М.Лхагвад унаж шөвгөрч байсан хүчит заануудын нэг юм. Гонгор 1935,1937,1939 онуудад Дорнод аймгийн баяр наадамд түрүүлсэн ба 1933,1938 онуудад үзүүрлэжээ.

              Д.Гонгор зааныг үе тэнгийн бөхчүүд нь “Нахиу” Гонгор хэмээн дууддаг байсан гэдэг.

Улсын начин
Содонгийн ЛХҮНДЭГЧОЙМБОЛ

1925 оны Улсын баяр наадмаар Булганы Лодойшараваар 5 давж Монгол Улсын начин цол, 1926 оны улсын баяр наадмаар Өвөрхангай аймгийн харъяат улсын начин Сандагаар 5 даван улсын начин цолоо баталсан байна.

 

Улсын начин
Г.Жигжидсүрэн

Улсын начин Г.Жигжидсүрэн Дорнод аймгийн Булган суманд төрсөн. 1935 онд Ардын хувьсгалын 14 жилийн ойн баяр наадмаар 5 давж улсын начин цол хүртсэн.

Улсын начин
Сэнгийн Бугандай

Улсын начин С.Бугандай Дорнод аймгийн Булган суманд төрсөн. 1944 онд  Ардын Хувьсгалын 23 жилийн ойн баяр наадмаар 5 давж Монгол Улсын начин цол хүртсэн байна.

 

Аймгийн Арслан
Д.Наваансүрэн

Аймгийн Арслан Д.Наваансүрэн 1944 он  Ардын хувьсгалын 23 жилийн ой, Дорнод аймгийн баяр наадмаар Аравжаргалант  сумын харъяат аймгийн заан Д.Учралтаар ( дараа нь улсын начин цол хүртсэн) 7 давж аймгийн арслан цол хүртсэн.

Аймгийн Арслан
Т.Баянмөнх

Аймгийн арслан Т.Баянмөнх Дорнод аймгийн Аравжаргалант одоогийн Булган сумын нутагт төрсөн 1963 он Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадмаар Гурванзагал сумын харъяат Улсын начин А.Таживыг аймгийн арслан  байхад нь хаяж аймгийн арслан цол хүртсэн А.Тажив 1965 онд Улсын начин цол хүртсэн .Түүний хүү аймгийн начин  Б.Шагжаадорж Дорнод нутагт бөхийн спортыг хөгжүүлэх үйлсэд насараа зүтгэж яваа билээ.

 

Аймгийн Арслан
Дашцэдэнгийн Энхтайван

Энхтайван  арслан  Дорнод аймгийн Булган сумын харъяат сумын заан Дашцэдэнгийн хүү бөгөөд  1996 онд аймгийн наадамд 5 давж аймгийн начин цол,  1998 он ардын хувьсгалын 77 жилийн ойн  баяр наадамд түрүүлж арслан цол хүртсэн. Үеийнхэн дотроо их биерхүү хүүхдээрээ зантай шулуун шударга хүн байлаа. МУ-ны Дархан аварга Х.Баянмөнх баруун зүүн хоёр аймгаас нэг нэг улсын заан цолтон төрүүлнээ гээд авчирсан хоёр хүүхдийн нэг нь аймгийн арслан Д.Энхтайван харин нөгөө нь өдгөө улсын арслан Б.Ганбат билээ.  Д.Энхтайван арслан нутаг усаа санан ирээгүй байсан бол өдийд  дүүрэн сайхан Улсын заан цолтой байх хүн гэж бөхчүүд бөхийн хорхойтнууд дурсан ярьдаг юм.

Аймгийн Арслан
Дугарын Бат-Эрдэнэ

Уран барилдаанаараа наадамчин олныг шуугиулдаг Монгол улсын спортын мастер аймгийн арслан Д.Бат-Эрдэнэ Булган сумын харьяат аймгийн начин Дугарын хоёр дахь хүү болон 197 онд мэндэлсэн. Арван хэдхэн наснаасаа сумын баяр наадамд түрүүлж барилдааны гараагаа эхэлсэн тэрээр 1995 он Ардын хувьсгалын 74 жилийн ойн баяр  наадмаар 7 даван түрүүлж Дорнод аймгаас 1980 оноос хойш 14-н жил  тасраад байсан аймгийн арслан хэмээх цолыг хүртсэнээс хойш Дорнод аймагт жил бүр арслан цолтон төрж байгаа болохоор аймгийн арслан Д.Бат-Эрдэнийг бөхийн хорхойтнууд “Булган сүүлтэй ” арслан гэж нэрлэдэг юм. Д.Бат-Эрдэнэ аймгийн баяр наадамд 1996 онд 5 давж шөвгөрсөн. 

Амжилтын товчоон: 

·         1990 онд Самбо бөхийн ӨҮУАШТ  хүрэл медаль

·         1996 онд Самбо бөхийн насанд  хүрэгчдийн УАШТ хүрэл медаль

Гавъяа шагнал:

·         Спортын Мастер 1996 он

 

 

 

 

 

ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЖ, ҮЗҮҮРЛЭСЭН БӨХЧҮҮД

үргэлжлэл бий.

 

Үйл явдал он

Ардын хувьсгалынн ой

Их Монгол Улсын

Урьд  хүртсэн цол

 

Түрүү, үзүүр бөх

 

Шинээр хүртсэн цол

 

Харъяалал

 

Овог , нэр

 

1996

75

 

Залуу бөх

Цэцгээ

БАТБАЯР

Сумын заан

Булган

Залуу бөх

 

ГАНБОЛД

Сумын начин

Хэрлэн

 

1997

76

Залуу бөх

Дондог

АЛТАНГЭРЭЛ

Сумын заан

Булган

Залуу бөх

 

БАТЧУЛУУН

Сумын начин

Булган

 

1998

77

Залуу бөх

Дамдинцэрэн

ЭРДЭНЭХҮҮ

Сумын заан

Булган

Залуу бөх

Дэлгэр

БАТАА

Сумын начин

Булган

 

1999

78

Сумын заан

Цэцгээ

БАТБАЯР

 

Булган

Сумын заан

Дондог

АЛТАНГЭРЭЛ

 

Булган

 

2000

79

Сумын заан

Дамдинцэрэн

ЭРДЭНЭХҮҮ

 

Булган

Залуу бөх

Гомбо

ОЮУНБААТАР

Сумын начин

Булган

 

2001

80

Залуу бөх

 

БАТТҮШИГ

Сумын заан

Халхгол

Залуу бөх

Мөнгөнбат

ЭРДЭНЭ-ОЧИР

Сумын начин

Булган

 

2002

81

Аймгийн заан

 

ЭНХЖАРГАЛ

 

Халхгол

Аймгийн арслан

Жүгдэр

ГАНТУЛГА

 

Халхгол

 

2003

 

82

 Сумын

80 жил

Улсын начин

Жүгдэр

ГАНСҮХ

 

Халгол

Аймгийн арслан

Шар

МӨНГӨНБААТАР

 

Сүхбаатар

 

2004

 

83

 

Залуу бөх

Болд

ШИЖИНДОРЖ

Сумын заан

Булган

Сумын начин

Гомбо

ОЮУНБААТАР

 

Булган

 

2005

 

84

 

Сумын начин

 

ОРГИЛ

Сумын заан

Хэрлэн

Сумын начин

Равдан

БЯМБАДОРЖ

 

Хөлөнбуйр

 

2006

 

85

800 жил

Сумын начин

Дондог

ЦОЛМОНДОРЖ

Сумын заан

Цагаан-Овоо

Залуу бөх

 

ЖАВХЛАНТӨГС

Сумын начин

Баянтүмэн

 

2007

 

86

801 жил

Залуу бөх

Бямбаа

АМАРБОЛД

Сумын заан

Сэргэлэн

Сумын начин

Гомбо

ОЮУНБААТАР

 

Булган

 

2008

 

87

802 жил

Сумын заан

Болд

ШИЖИНДОРЖ

 

Булган

Аймгийн арслан

Боря

ХАТАНБҮҮВЭЙ

 

Хэрлэн

 

2009

 

88

803 жил

Залуу бөх

Дүгэрсүрэн

БАЯРЖАРГАЛ

Сумын заан

Булган

Сумын харцага

Батжаргал

СОЁЛЧХҮҮ

 

Булган

 

2010

 

89

804 жил

Сумын начин

Ганбаатар

ЭРХЭМБАЯР

Сумын заан

Булган

Залуу бөх

Батболд

ХАНГАЙНОРОВ

Сумын начин

Булган

2011

 

90

805 жил

Сумын начин

Гомбо

ОЮУНБААТАР

Сумын заан

Булган

Залуу бөх

Батжаргал

ЧИЧИНДОРЖ

Сумын начин

Булган

 

2012

 

91

805 жил

Сумын начин

Батболд

ХАНГАЙНОРОВ

Сумын заан

Булган

Залуу бөх

Адилбиш

ГАН-ЭРДЭНЭ

Сумын начин

Булган

 

 

 

ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН БӨХЧҮҮД ИХ СПОРТОД ГАРГАСАН АМЖИЛТ

/Улсын болон бүс нутаг, аймаг, хот дүүргийн аварга шалгаруулах тэмцээн/

Он

 Овог  Нэр

Төрөл

Жин

Медаль

Ангилал

Тэмцээний нэр

1

1990

Д.Бат-Эрдэнэ

Самбо

-55кг

Хүрэл

Өсвөр үе

УАШТ

2

1996

Д. Бат-Эрдэнэ

Самбо

-62кг

Хүрэл

Насанд хүрэгчид

УАШТ

3

2008

М.Сүхдорж

Жүдо

-24кг

Алт

Өсвөр үе

УАШТ

4

2009

Б.Соёлчхүү

Кураш

-60кг

Мөнгө

Насанд хүрэгчид

УАШТ

5

2011

М.Сүхдорж

Жүдо

-30кг

Алт

Өсвөр үе

УАШТ

6

2010

Б.Соёлчхүү

Жүдо

-73кг

Хүрэл

Насанд хүрэгчид

Бүс АШТ

7

2008

Б.Батноров

Жүдо

-60кг

Хүрэл

Өсвөр үе

Бүс АШТ

8

2009

М.Сүхдорж

Жүдо

-26кг

Алт

Өсвөр үе

Бүс АШТ

9

2009

Г.Ганбаяр

Жүдо

-30кг

Алт

Өсвөр үе

Бүс АШТ

10

2008

Б.Соёлчхүү

Жүдо

-60кг

Алт

Насанд хүрэгчид

ААШТ

11

2008

Б.Шижиндорж

Жүдо

-73кг

Алт

Насанд хүрэгчид

ААШТ

12

2009

М.Сүхдорж

Жүдо

-30кг

Хүрэл

Өсвөр үе

Олон  хот

13

2009

Г.Ганбаяр

Жүдо

-30кг

Алт

Өсвөр үе

Олон  хот

14

2009

Б.Хүрэлчулуун

Жүдо

-38кг

Хүрэл

Өсвөр үе

Олон  хот

15

2011

Н.Ганбаатар

Чөлөөт

-50кг

Мөнгө

Өсвөр үе

Олон хот

16

2002

П.Мөнхбаяр

Самбо

-52кг

II-байр

Өсвөр үе

ААШТ

17

2002

Б.Соёлчхүү

Самбо

-52кг

III-байр

Өсвөр үе

ААШТ

18

2002

Б.Шижиндорж

Самбо

-57кг

I-байр

Өсвөр үе

ААШТ

19

2002

Б.Соёлчхүү

Чөлөөт

-50кг

III-байр

Өсвөр үе

ААШТ

20

2003

П.Мөнхбаяр

Самбо

-52кг

Алт

Өсвөр үе

ААШТ

21

2003

Б.Шижиндорж

Чөлөөт

-69кг

Алт

Өсвөр үе

ААШТ

22

2004

Б.Шижиндорж

Самбо

-69кг

Алт

Өсвөр үе

ААШТ

23

2004

Б.Соёлчхүү

Самбо

-52кг

Мөнгө

Өсвөр үе

ААШТ

24

2005

О.Хатанзориг

Самбо

-57кг

Мөнгө

Өсвөр үе

ААШТ

25

2006

Г.Мөнхтулга

Сумо

-50кг

Алт

Өсвөр үе

ААШТ

26

2006

О.Хатанзориг

Сумо

+73кг

Хүрэл

Өсвөр үе

ААШТ

27

2007

Г.Эрхэмбаяр

Самбо

-68кг

Хүрэл

Өсвөр үе

ААШТ

28

2007

Г.Амгаланбаатар

Самбо

-58кг

Хүрэл

Өсвөр үе

ААШТ

29

2008

Г.Эрхэмбаяр

Чөлөөт

+68кг

Алт

Өсвөр үе

ААШТ

30

2008

М.Сүхдорж

Жүдо

-27кг

Мөнгө

Өсвөр үе

ААШТ

31

2008

Б.Хүрэлчулуун

Жүдо

-30кг

Алт

Өсвөр үе

ААШТ

32

2008

Г.Эрхэмбаяр

Жүдо

-73кг

Мөнгө

Өсвөр үе

ААШТ

33

2008

Д.Ганбаатар

Жүдо

-73кг

Хүрэл

Өсвөр үе

ААШТ

34

2008

Б.Түвшинбаяр

Жүдо

-73кг

Хүрэл

Өсвөр үе

ААШТ

35

2008

Э.Хэрлэнчимэг

Жүдо

-48кг

Хүрэл

Өсвөр үе

ААШТ

36

2008

Б.Батноров

Жүдо

-55кг

Хүрэл

Өсвөр үе

 ЧД   АШТ

37

2008

Б.Батноров

Жүдо

-55кг

Хүрэл

Өсвөр үе

 БЗД ААШТ

38

2009

Б.Хүрэлчулуун

Жүдо

-38кг

Мөнгө

Өсвөр үе

ААШТ

39

2010

М.Сүхдорж

Жүдо

-30

Алт

Өсвөр үе

ААШТ

40

2010

Г.Ганбаяр

Жүдо

-34кг

Алт

Өсвөр үе

ААШТ

41

2010

Э.Очирдорж

Жүдо

-34кг

Мөнгө

Өсвөр үе

ААШТ

42

2010

 

Жүдо

-30кг

Алт

Өсвөр үе

ААШТ

43

2011

Г.Одонжаргал

Жүдо

+57кг

Хүрэл

Өсвөр үе

ААШТ

44

2011

Г.Одонжаргал

Жүдо

+57кг

Хүрэл

Өсвөр үе

Зүүн бүс АШТ

 

 

ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН БӨХЧҮҮД ДАНШИГ, УЛСЫН БОЛОН АЙМАГ СУМЫН

ЦОЛ ХҮРТСЭН БАЙДАЛ

Цол

Овог нэр

Цол хүртсэн он

1

Даншигийн арслан

Дугар  “Тухтай Заан ”

1821он

2

Даншигийн заан

Даш

1884 он

3

Улсын заан

Д. Гонгор

1935 он

4

Улсын начин

Содон Лүндэгчоймбол

1925 он

5

Улсын начин

Г.Жигжидсүрэн

1935 он

6

Улсын начин

С. Бугандай

1944 он

7

Аймгийн арслан

Б.Наваансүрэн

1944 он

9

 

Т.Баянмөнх

1963 он

10

 

Д.Бат-Эрдэнэ

1995 он

11

 

Д.Энхтайван

1998 он

12

Аймгийн заан

С.Чойдоггарьд

1931 он

13

 

Д.Хасбаатар

1978 он

14

Аймгийн начин

С.Дугар

 

15

Аймгийн начин

Г.Эрхэмбаяр

2011 он

16

Сумын заан

Д.Даш

 

17

 

Т.Төмөргарьд

 

18

 

Ч.Сүхбаатар

 

19

 

Пүрэвсэмбэрэн

 

20

 

Т.Чулуунбаатар

 

21

 

Ц.Батбаяр

 

22

 

Д.Алтангэрэл

1997 он

23

 

Д.Эрдэнэхүү

1998 он

24

 

Б.Шижиндорж

2004 он

25

 

Д.Баяржаргал

2009 он

26

 

Г.Оюунбаатар

2011 он

27

 

Б.Хангайноров

2012 он

28

 

Б.Чичиндорж

2012 он

29

 

Г.Мөнхтулга

2012 он

30

Сумын харцага

Б.Соёлчхүү

2008 он

31

Цэргийн начин

Баатарсүх

 

32

Сумын начин

Бямбаа

 

33

 

Шагдар

 

34

 

Дамдин

 

35

 

Б.Эрдэнэчулуун

 

36

 

Очирбаатар

 

37

 

Сэр-Од

 

38

 

Батчулуун

1997 он

39

 

Д.Батаа

1998 он

40

 

Д.Баттулга

2000 он

41

 

М.Эрдэнэбат

2000 он

42

 

М.Эрдэнэ-Очир

2001 он

43

 

А.Ган-Эрдэнэ

2012 он

44

 

 

 

 

 

ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН БӨХЧҮҮДИЙН АМЖИЛТ

ДУГААР

ЦОЛ

ТОО

1

Даншигийн арслан

1

2

Даншигийн заан

1

3

Улсын заан

1

4

Улсын начин

3

5

Аймгийн арслан

4

6

Аймгийн заан

2

7

Аймгийн начин

2

9

Сумын заан

11

10

Сумын харцага 

1

10

Сумын начин

12

11

Улсын аварга

10

12

УАШТ-ний мөнгөн медаль

2

13

УАШТ-ний хүрэл медаль

1

14

Бүсийн аварга

3

15

Бүсийн АШТ-ний мөнгөн медаль

5

16

Бүсийн АШТ-ний хүрэл медаль

6

17

Аймгийн аварга

 

18

ААШТ-ний мөнгөн медаль

 

19

ААШТ-ний хүрэл медаль

 

20

Биеийн тамирын сургууль төгсөгчид

 

21

Спортын мастер

1

22

Спортын дэд мастер

1

23

Биеийн тамирын тэргүүний ажилтан

2

 

 

 

 

 

 

 

 

ДАНШИГИЙН АРСЛАН “ТУХТАЙ ЗААН” ХЭМЭЭХ ДУУ ТӨРӨВ.

 Үг  Д.Лхамсүрэн                                                                                  Ая Т.Цэрэнноров

ТУХТАЙ ХЭМЭЭХ  ДУГАР АРСЛАН

Санбэйсийн Баруун их сумын

Сааралт үгүй чин хүчтэй

Даншигт үзүүрлэж арслан болсон

Даяар Монголоор суу алдаршсан

Дахилт               Бууралт үгүй хүчтэн

                           Буулт үгүй зоригтон

                           Ухралт үгүй дайчин

                           Уналт үгүй босоо

                           Магнай тэнэгэр Дугар арслан / цолоор/

 

Ардын төрийн цэнгэл наадамд

Алдраа цоллуулж долоо давсан

Мандах нарны цацрал шиг

Магнай тэнэгэр Дугар арслан

 

Дахилт               Бууралт үгүй хүчтэн

                           Буулт үгүй зоригтон

                           Ухралт үгүй дайчин

                           Уналт үгүй босоо

                           Магнай тэнэгэр Дугар арслан / цолоор/

 

Талын хөх салхийг ярж дэвсэн

Таанын угшилыг огшоон дэвсэн

Ургах нарыг тосож дэвсэн

Жаргах нарыг шингээж дэвсэн

 

Дахилт               Бууралт үгүй хүчтэн

                           Буулт үгүй зоригтон

                           Ухралт үгүй дайчин

                           Уналт үгүй босоо

                           Магнай тэнэгэр Дугар арслан / цолоор/

 

Бяр бяд амтагдсан аагаа

Бух, ат өргөж гаргадаг

Манхилаг овгийн хүчтэн

Манлайлан гарсан Дугар арслан

 

 

Дахилт               Бууралт үгүй хүчтэн

                           Буулт үгүй зоригтон

                           Ухралт үгүй дайчин

                           Уналт үгүй босоо

                           Магнай тэнэгэр Дугар арслан / цолоор/

 

Дахилт                  Манжийн бөх болохгүй гэж / монолог/

                              Манхилаг овогтны омог огшров

                              Монголд чамайг барилдуулахгүй гэж

                              Манж амбан сүрийг үзүүлэв

                              Жаа би “цэргээ мэднэ” –ээ гэж

                              Жанжин Бэйл өмгөөлөн босов

                              Түмэн олон бөхөө хурайла

                              Тухтай арслан зоригжин дэвэв

 

Дахилт               Бууралт үгүй хүчтэн

                           Буулт үгүй зоригтон

                           Ухралт үгүй дайчин

                           Уналт үгүй босоо

                           Магнай тэнэгэр Дугар арслан / цолоор/

 

 

 

Түүхийн хэлхээс:   

 

1.    Дууны үгийг  Дорнод аймгийн Булган сумын уугуул, ахмад багш Д.Лхамсүрэн гуай санаачлан бичиж, нутгийн алдарт бөхөө алдаршуулах үйлсэд сэтгэл зүрх гаргасныг тэмдэглэж байна.

2.    Дууны аяыг Дорнод аймгийн драмын театрт олон жил ажиллаж байсан, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Т.Цэрэнноров зохиож, монголын үндэсний бөхийн түүхэнд хувь нэмрээ оруулав.

3.    Дорнод аймгийн Булган сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлэв.

4.    Уг дууг анх удаа Дорнод аймгийн Булган сумын харъят, СУИС-ийн оюутан  Г.Нямбаяр дуулж олон нийтэд хүргэж байна.

5.    2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Төмөр замын ахмадын хорооны байранд уг дууг СУИС-ийн оюутан  Г.Нямбаяр дуулж нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, тэргүүлэгч гишүүн П.Лхагважав, орон нутгийн төлөөлөл Ганхүрэл, Ганбаатар нар албан ёсоор сонсов.

 

2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ТУХТАЙ ЗААН” БӨХИЙН ХОЛБОО АНХНЫ НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2009.08.06

 “Тухтай заан” бөхийн холбооны нэрэмжит нээлтийн анхдугаар үндэсний бөхийн барилдаан Булган суманд зохион байгуулагдаж  32 бөх зодоглов. Сумын заан Ц.Батбаяр, Б.Шижиндорж, Д.Баяржаргал, Б.Батбаяр, сумын харцага Б.Соёлчхүү, сумын начин Г.Оюунбаатар, М.Эрдэнэ-Очир,  Г.Эрхэмбаяр, Б.Хангайнноров нарын тэргүүтэй  сумын цолтой болон залуу 

 

32 бөх барилдаж, сумын начин Г.Оюунбаатар түрүүлж, сумын заан Б.Шижиндорж үзүүрлэж Ховд аймгийн харъяат сумын заан Б.Батбаяр, сумын заан Д.Баяржаргал нар шөвгөрлөө. 

 

Өсвөр бөхийн барилдаанд 32 бөх барилдаж Н.Ганбаатар түрүүлж, Б.Хүрэлчулуун үзүүрлэж, О.Батгэрэл Сумъяа-Өлзий нар шөвгөрлөө.

Тус барилдааныг анх  Дорнод аймгийн Булган сумын харъяат иргэдийн үүсэл санаачлагаар байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Бөхийн холбоог үүсгэн байгуулагчид:

1.    Б.Соёлчхүү – Монголын Жүдо Бөхийн Холбооны менежер, нутгийн

                        зөвлөлийн дэд дарга

2.    Д.Цогтбаатар – Сангийн сайдын зөвлөх, Булган сумын нутгийн

                           зөвлөлийн дарга

3.    Г.Эрхэмбаяр — аймгийн начин

4.    Б.Хангайноров — сумын заан

5.    Б.Шижиндорж — сумын заан

6.    Г.Мөнхтулга — сумын заан

7.    Л.Мөнхбат

8.    Д.Ганхүү

9.    О.Хатанзориг

10.Т.Өлзийсайхан

 

 

 

 

 

Ахмад бөхчүүдээ хүндэтгэл үзүүллэлээ

2011 оны 3 дугаар сар

“Тухтай Заан” бөхийн холбоо өнгөрсөн, одоо, ирээдүй  гэсэн гурван үеийн  бөхчүүдийн залгамж чанар, тэдгээрийн  уялдаа холбоог сайжруулах, ахмад бөхчүүдийн хийж  бүтээсэн үйлсийг сурталчилах зорилгоор сумын заан, начин цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх барилдааныг Булган суманд зохион байгуулж сумын заан цолтой бөхчүүдэд гарын бэлэг гардуулж баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Тус барилдаанд сумын заан Т.Төмөргарьд, Ч.Сүхбаатар, Д.Эрдэнэхүү, Д.Алтангэрэл, Д.Баяржаргал нар хүрэлцэн ирж  барилдаанийг сонирхсон нь бөхийн холбооны үйл ажиллагааг дэмжиж буйн нэг илрэл юм аа.  

ü  Түрүү:  Г.Шинэзориг З/Б         Булган

ü  Үзүүр :  Г.Оюунбаатар С/З      Булган

ü  Шөвөг:  Г.Эрхэмбаяр С/З         Булган

ü  Шөвөг : Э.Мөнхзоригт С/З        Сэргэлэн

2011 оны 11 дугаар сар

Мөн 11 дүгээр сард сумын харцага, начин цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх барилдааныг зохион байгуулав. Тус барилдаанд сумын харцага Б.Соёлчхүү  начин Шагдар, Сэр-Од , Н.Очирбаатар, Г.Оюунбаатар,  Б.Хангайноров нар хүрэлцэн ирлээ.   Сумын  харцага, начин цолтой бөхчүүдийн барилдааныг зохион байгуулахад сумын заан Д.Эрдэнэхүү, Д.Баяржаргал, иргэн Ж.Цагаачин нар ивээн тэтгэж ”Тухтай Заан” бөхийн холбоо  зохион байгууллаа. Энэ үеэр Сумын баяр наадамд 5 түрүүлж 4 үзүүрлэсэн сумын заан  Т. Төмөргарьдад Монгол Улсад Биеийн Тамир Спорт үүсэж хөгжсөний түүхт 90 н жилийн ойн медаль гардуулж баяр хүргэсэн байна.

ü  Түрүү: Г.Оюунбаатар С/Н       Булган

ü  Үзүүр: Г.Шинэзориг  З/Б       Булган

ü  Шөвөг: Б.Хангайноров С/Н   Булган

ü  Шөвөг: Б.Батноров  З/Б         Булган

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Суманд бөхийн холбоо байгуулагдсанаас хойш 

ü  “Булган овоо”-ны наадамд бөх барилдахгүй тасраад 10 жил болсныг сэргээж байнга үндэсний бөхийн барилдаан зохиодог болсон.

ü  Сумын заан, начин цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдааныг уламжлал тогтлоо.

ü  Аймгийн цолтон  1

ü  Сумын наадмын түрүү  7

ü  Сумын наадмын үзүүр   4

ü  Биеийн Тамир Спотын  90-н жилийн ойн медаль  1

ü  Биеийн Тамир Спортын Тэргүүний  Ажилтан 1  төрөөд байна.

 

 Бид цаашид дараах ажлуудыг та бүхэнтэй хамтран хийхээр төлөвлөн ажиллаж байна.           

1.    Сумын цолтой бөхчүүчийнхээ алдрыг тэмдэглэх зорилгоор сум орон нутгийн удилдлага, ахмад бөхчүүдийн үр хүүхдүүдтэй  хамтран жилд сумын заан хоёр, сумын начин хоёрыг сонгон авч алдаршуулах.

2.    “Талын хийморь” компанитайгаа хамтран сумын цолтой болон залуу бөхчүүдын барилдааныг уламжлал болгон зохион байгуулах.

3.    Сумаас төрөн гарч буй залуучуудыг дэмжих тэдгээрийн зодог шуудаг бөхийн бүрэн өмсгөлтөй болох, залуу бөхчүүдийн дунд  барилдаан байнга зохион байгуулах.

4.     Сумын бөхийн түүхийг сурвалжлан үнэн бодит байдалд тулгуурлан баримтжуулах нь дараа үеийнхэнд өвлүүлэн явдал мөн. Иймд сумын бөхчүүдийн тухай танилцуулга, зураг, ном, фото альбом хийх зорилгоо болгон  холбогдох метариал цуглуулан боловсруулж эхлээд байна.

 

Бөх төрдөг газар гэж байдаггүй
 Бөхийг дэмжсэн газраас л бөх төрдөг

 

 

Булганчууд 3- н сумын түрүү авлаа

           Дорнод аймгийн Булган сумын “Тухтай Заан” бөхийн холбоо, 2012 оны 06-дугаар сарын-20 оос 07 дугаар сарын -02 хүртэл хугацаанд Хэрлэн голын хөвөө, Булган овооны энгэрт бөхийн гал болон бэлтгэлд гарлаа. Бэлтгэлийн ахлагчаар аймгийн начин Г.Эрхэмбаяр гарсан бол бэлтгэлд С/З Б.Шижиндорж, С/Х Б.Соёлчхүү, С/Н Б.Хангайноров, З/Б Г.Мөнхтулга, А.Ганзориг. А.Ган-Эрдэнэ, Л.Мөнхбат, Б.Цогтбаатар нар хамрагдлаа.

2012 оны 07 дугаар сарын 04-05 ны өдрүүдэд Булган сумын баяр наадмаар 64 бөх барилдаж  С/Н Б.Хангайноров зургаа даван түрүүлж  С/З цол, “Шонхор-Олимп” Биеийн Тамирын Дээд сургуулийн оюутан   А.Ган-Эрдэнэ тав даван  үзүүрлж С/Н цол хүртлээ. “Тухтай Заан” бөхийн холбооны бөхчүүдээс Чулуунхороот сумын наадамд сумын начин Б.Чичиндорж, Дорноговь аймгийн Айраг сумын наадамд залуу бөх Г.Мөнхтулга нар тус бүр зургаа даван түрүүлж сумын заан цол хүртсэнээр манай галаас гурван сумын заан нэг сумын начин төрлөө.

 

2012 оны 07 дугаар сарын 10-11 ны өдрүүдэд Дорнод аймгийн баяр наадмаар 256 бөх барилдаж  Аймгийн начин Г.Эрхэмбаяр , С/З Г.Оюунбаатар гурав,  Сумын заан Б.Шижиндорж, Б.Чичиндорж, залуу бөх А.Ганзориг, Л.Мөнхбат нар хоёр, сумын заан Б.Хангайноров, харцага  Б.Соёлчхүү, начин  А.Ган-Эрдэнэ нар тус бүр нэг давсан амжилт үзүүлсэн. Манай бөхийн холбоо аймгийн баяр наадмаар цол аваагүй боловч аймгийн баяр наадмаар Булган сумын бөхчүүд олон барилдаж бөхийн залгамж халаагаа бэлтгэж байгаа гэдгийг наадамчин түмэндээ харуулж наадлаа.

 

 

 

 

Нэрэмжит шагналууд бий болсоор  

1.    Сумын баяр наадамдаа гуравхан удаа барилдахдаа гурав түрүүлсэн сумын заан Дондогийн Дашийн нэрэмжит шагналыг түүний зээ нараас нь санаачлан 2012 оноос эхлэн бөхийн спортыг хөжүүлэх, залуу үеийг үлгэрлэн сум орон нутгаа хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа нэг хүнийг сонгон авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шагналыг  12 жил буюу нэг үе олгохоор болсон бол анхныхыг сумын баяр наадамдаа тав түрүүлж дөрөв үзүүрлсэн сумын  заан Тавхайн Төмөргарьдад олгосон байна.

 

2.       “Тухтай Заан” бөхийн холбоо  Булган овооны тахилгад зориулсан бөхийн барилдааныг сэргээн уламжлал болгоод байгаа билээ. Энэхүү барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдээс Булган сумын залуу безнэсмэн Нанжиийн Болдбаатарын гэр бүлээс аймгийн цолонд ойрхон бөхийн шагналыг жил бүр олгож байхаар болсон бөгөөд анхныхыг нь тус барилдаанд үзүүрлэсэн сумын заан Булгантамир хүртсэн байна.

 

13 н жил хүлээсэн аймгийн цол

Ардын хувьсгалын 90, Дорнод аймаг байгуулагдсаны 80 жилийн хүчит бөхийн барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас Булган сумын унаган хүү Ганбаатрын Эрхэмбаяр урамтай сайхан барилдан начны даваанд Сэргэлэн сумын заан Б.Амарболдтой тунан барилдан үнэн хүчийг үзэн аймгийн арслан Д.Энхтайвангаас хойш тасраад байсан аймгйин цолыг авч нутаг усныхныгаа баярлууллаа. Мөн залуу бөх Ганхуягийн Шинэзориг аймгийн баяр наадамд анх удаа барилдаад дөрөв даваад тавын таваанд  аймгйин арслан Б.Батхуягт өвдөг шороодсон. Гэсэн хэдийч бөх сонирхогчид түүнийг аймгийн цолоор тогтохгүй барилдана гэж итгэл хүлээлгэж байна.