Эрүүл мэндийн төв

Булган сумын эрүүл мэндийн салбар 1937 оноос эхлэн эхлэл суурь нь тавигдсан буурал түүхтэй бөгөөд хүн эмнэлгийн анхны санитараар С.Дугарсүрэн гэдэг хүн ажиллаж байжээ. 1939 оноос хүний бага эмчийн салбар болж анхны бага эмчээр хүн эмнэлгийн сургууль төгссөн Д.Пунцагдаржаа ажиллаж байсан байна. мөн энэ үеэс эхлэн эмнэлгийн мэргэжилтэй боловсон хүчнүүд хүн ардынхаа эрүүл энхийн торгон манаанд хүч нэгтгэн бие сэтгэлээ зориулан ажиллах болжээ. улмаар 1973 оноос хүний их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр Д.Осор ажиллаж байсан ба түүнээс цааш өнөөг хүртэл олон олон их бага эмч, сувилагч нар ажиллаж байна. Мөн 1973 онд анхны эмийн сан байгуулагдаж эрхлэгчээр нь З.Сумъяа, шил угаагчаар Д.Сүрэн нар ажиллаж байв. 1979 онд тус хүний их эмчийн салбар нь түргэн тусламжийн машинтай болсноос гадна 1987онд эмнэлгийн шинэ барилга ашиглалтанд орж хүн арддаа үйлчлэх тохилог орчин бүрдсэн байна.  2012 оноос хүний их эмчийн салбар нь Эрүүл Мэндийн Төв нэртэй болж  үйл ажиллагаагаа явуулж байна.  Бидний гол зорилго нь  Эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих замаар сумын загвар Эрүүл мэндийн төвийн хөгжлийг хангахадоршино. Манай Эрүүл мэндийн төв нь нийт 19 ажилтантай. Үүнээс: их эмч – 2, бага эмч – 4, сувилагч – 5, эмийн санч – 1, нярав болон тогооч, үйлчлэгч тус бүр нэг, жолооч – 1, галч буюу туслах ажилтан -3 гэсэн орон тоотой,   7 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

МАНАЙ ХАМТ ОЛОН scan0006

 Бидний дунд ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН – 7, ЭМ ХАНГАМЖИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН – 1.ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬТАЙ- 2, ЭМЯ-Ы ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГТЭН – 9, АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА-1,  АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН – 1зэрэг хөдөлмөр алдраараа бусаддаа үлгэр дууриал үзүүлж буй сайчуул олон байна.

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

scan0025

scan0043scan0046 scan0047 scan0048

2015оны 11-р сарын 24-ний өдөр ЕБС-ийн насан туршийн боловсрол төвөөс төсвийн байгууллагуудын дунд зохион байгуулсан “АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА” сэдэвт хууль эрх зүйн АСТ тэмцээнд  тус ЭМТ-ийн “ЗАЛУУС” баг өөрсдийн мэдлэг оюун , авьяас чадвараараа амжилттай оролцож ДЭД байранд шалгарлаа. Залуучууддаа баярлалаа. Цаг ямагт өөрсдийгөө дайчлан аливаа уралдаан тэмцээнд байгууллагаа хамт олныхоо нэрийг өндөрт өргөж байгаарай гэж хүсэн ерөөе. Бид нэг зорилго, нэг хүсэл тэмүүлэлтэй хамт олон шүү.

ТЭМЦЭЭНИЙ ҮЙЛ ЯВЦААС…

1. БАГИЙН МЭНДЧИЛГЭЭ

DSCN3038

2. ДҮРИЙН ТОГЛОЛТ

DSCN3070

3. БАГААРАА АСУУЛТ ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭНД

DSCN3086

4. ГЭРИЙН ДААЛГАВАР

DSCN3090

5. ХАМГИЙН СЭТГЭЛ ДОГДЛУУЛСАН МӨЧ……

DSCN3094

2015-11-26

 МОНГОЛ УЛСАД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 91 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР. Энэ өдөр тус ЗДТГ-аас нийт төрийн албан хаагчдыг хамруулсан бүх нийтийн сургалтыг зохион байгууллаа. энэ сургалтанд тус ЭМТ-ийн хамт олон багаараа  хамрагдав. Сургалтын харилцаа хандлагын талаар болон төрийн албан хаагч өөрсдийн имижээ хэрхэн зөв бүрдүүлэх тухай сэдвүүд олны анхаарлыг татсан сайхан сэдэв байлаа. Мөн сургалтын хамгийн хөгжилтэй үе ньөөрсдийн нэрийг зургаар илэрхийлэх хэсэг. хөгжилтэй бас зугаатай хүмүүсийн алжаалыг тайлсан торгон агшин. сургалтын төгсгөлд нийт сургалтанд хамрагдсан бүх хүмүүс дурсгалын зураг татууллаа. энэ үйл ажиллагааг зохион байгуулсан ЗДТГ-ын хамт олонд баярлалаа.

2015-12-02

өчигдөр 2015-12-01 дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх өдөр

Энэ өдөр тус сумын ЭМТ-өөс “ЭРТ ИЛРҮҮЛЖ ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ “ уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх өдрийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн дунд холимог багийн гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.  энэ жилээс эхлэн тус спортын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байхаар болж шилжин явах цом аялуулахаар тус ЭМТ-өөс шийдвэрлэсэн байна.

   Тус спортын арга хэмжээнд нийт 6 баг тамирчид оролцосноос ЕБС-ийн  “ЕБС- 1” баг тэргүүлж шилжин явах цомын эзэд болсон бөгөөд харин дэд байрыг СӨБОБ-ын баг  тамирчид эзэллээ. Т20151201_152458[1]20151201_160143[1]20151201_162920[1]20151201_173658[1]ус үйл ажиллагаанд амжилттай оролцсон нийт ард  иргэддээ талархлаа.

2015-12-0420151204_162216

Энэ өдөр тус ЭМТ-ийн хамт олон 1-р багийн иргэдэд “ИРГЭН ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ” байгууллага сурталчлах өдөрлөгийг сумын соёлын  төвд  зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хөтөлбөр ёсоор өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг 14 цагаас эхлүүлж байгууллагын танилцуулга болон “ТОМУУ БОЛОН ТОМУУ ТӨСТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” сургалтыг ЭМТ-ийн дарга удирдаж явууллаа. Мөн сувилагч Б.Долгорсүрэн өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцож байгаа иргэдэд сэргээх дасгал хөдөлгөөн зааж өгсөн ньхүмүүсийн сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа болов.

20151204_16141020151204_16164420151204_162026

Мөн өдрийн орой 19цагаас ЭМТ-ийн ажилчид өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоор иргэддээ  бэлэг барьж урлагийн тоглолтыг ЭМТ-ийн ажилчдын хор дуугаар эхлүүллээ.

20151204_211046

2.УРАН УНШЛАГА

20151204_202211

3.ГОЦЛОЛ ДУУЧИД

20151204_203956 20151204_204449 20151204_204842 20151204_210347

4. ДУЭТ ДУУЧИД

20151204_202808

5. ХАМТЛАГ БҮЖИГЧИД 

20151204_203801

6. ХАМТЛАГ ДУУЧИД

20151204_205926

Бидний үйл ажиллагаанд хамтран оролцсон нийт иргэддээ баярлалаа. Иргэн эрүүл байвал сум орон ямагт хөгжин дэвшинэ. ЭРҮҮЛ БАЙХЫН ТӨЛӨӨ БҮГДЭЭРЭЭ ХАМТДАА.

2016-02-04

сувилагч зөвлөж байна.

Хүйтний эрч чангарч байгаа одоо цагт гудамж талбайд осгох, хөлдөж амь нас нь эндэх, гар хөлөө хөлдөөх явдал ихэсдэг билээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй болсон хүмүүс ихэвчлэн ийм эрсдэлд орох нь элбэг тохиолддог. Иймээс та бүхэнд бяцхан зөвлөмж хүргэж байна.

ХӨЛДӨЛТ ОСГОЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ

Хөлдөлт осголт нь бие сулрах, хөшилтийн, таталтын гэсэн 3 үе шаттай байдаг бөгөөд тухай бүрд нь анхан шатны тусламж цаг алдалгүй үзүүлэх нь чухал юм.Хөлдөлт гэдэг ннь нам даралтын темпаратурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдаснаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ. Биеийн захын эхсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг.

ЕРӨНХИЙ ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:

 Даарч чичрэх

 Бүх биеийн болон мөчдийн арьс биржиисэн /галууны арьс мэт /

 Судасны цохилт олширсон /1минутанд 80-аас дээш /

 Хөлдсөн эхсгийн арьсыг тэмтрэхэд хүйтэн, хатуурч зузаарсан мэт байна.

 Мөчид хөлдвөл хөдөлгөөн нь хязгаарлагдана.

АНГИЛАЛ:

Хөлдөлтийн зэрэг Арьсыг гэмтээсэн байдал Илрэх шинж тэмдэг

1-р зэрэг Арьсны өнгөц давхарга гэмтэнэ. Арьсны өнгө цайж, хөхөлбөр туяатай болно.Тэр хэсэг бадайрч лугшина.

2-р зэрэг Арьсны өнгөц болон жинхэнэ давхарга гэмтэнэ. Арьсны өнгө цайж, хөхөлбөр туяатай болно. Цэврүү үүснэ. Хавдана.

3-р зэрэг Арьсны бүх давхарга гэмтэнэ. Арьсны өнгө цайж, хөхөлбөр туяатай болно. Цэврүү үүснэ. Чинэрч

мэдээгүй болно.

ОСГОЛТ:

ОСГОЛТ гэдэг нь хүйтэн, нойтон, салхи шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай .

 ОСГОЛТЫГ ТАНИХАД:

 Биеийн темпаратур 33 градус хүртэл буурах

 Маш их даарч, чичирсэн

 Арьсны өнгө нэлэнхүйдээ цайж, хөхөлбөр туяатай болно.

 Барихад маш хүйтэн

 Хөдөлгөөн хязгаарлагдаж, явах, хөдлөхөд бэрхшээлтэй болсон

 Нүд нь гөлөрсөн

 Судасны цохилт цөөрсөн / 1мин-д 60-аас доош /

 Нойр их хүрч нойрмоглоно

 Ухаан санаа өөрчлөгдөнө

 Биеийн темпаратур 30 хэм хүрч буурахад ухаан алдаж, үхэлд хүргэдэг

АНХНЫ ТУСЛАМЖ:

1. Амьсгал судасны цохилтыг шалгана.

2. Гэмтсэн хүнээ салхи, бороо, цасан шамрага,чийгтэй орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачна.

3. Хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр явуулахгүй, хөдөлгөхгүй байхаар зөөвөрлөнө.

4. Хүйтэн нойтон хувцсыг тайлна.

5. Дулаан хөнжлөөр хучиж хэвтүүлнэ.

6. Дулааныг барихын тулд толгойг хучна.

7. Хэрвээ ухаантай байвал халуун юм уулгана.

8. Дулаацуулна. 2 янзаар дулаацуулж болно.

 ШУУД БИЕИЙН ДУЛААН ХЭСГЭЭР ХҮРЭЛЦҮҮЛЭХ: Ж-НЬ: хөлдсөн гар хөлийг анхны тусламж үзүүлэгч та өөрийн биеийн дулаан хэсэгт

наан дулаацуулах / суга, хэвлий г,м/, хамарг, чих хөлдвөл дулаан гараар барьж дулаацуулах

 ГАДНЫ ЗҮЙЛЭЭРБУЮУ БҮЛЭЭН ЖИН, ШИЛТЭЙ УС ЗЭРГИЙГ ТОМ СУДАСНЫ ЦЭГҮҮД ДЭЭР ТАВИХ: хөлдсөн гар хөлийг биеийн дулаантай

ойролцоо буюу 36,5-37 хэмтэй булээн усанд дүрнэ. Хөлдсөн нэсгийг аль болох дулаацаж гэстэл дүрнэ.

9. Цэвэр боолт хийнэ. Хэрвээ хөл гарын хуруунууд хөлдсөн бол хуруунуудын хооронд ариун жийргэвч хавчуулж бооно.

10. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж дуудах буюу ойролцоох эмнэлэгт хүргэнэ.

анхааран сонордсон та бүхэнд баярлалаа. та бүхэн сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй.

2016-02-23

САЙН БАЙЦГААНА УУ? ЭРХЭМ ХҮНДЭТ БУЛГАНЧУУДАА. ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭХИЙН ЯЛДАМД ДООРХ  МЭДЭЭЛЛИЙГ СОНОРДУУЛЖ БАЙНА.

ЗИКА ВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЦГЭЭЕ!

Зика вирусыг анх 1947 онд УГАНДА улсад бичнээс илрүүлсэн. Зика вируст халдвар нь  2014 онд ЧИЛИ улсад, 2015-5-р сараас эхлэн БРАЗИЛ болон дэлхийн 27 улсад нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэг зэрэг хэлбэрээр эрчимтэй тархаж байна. Уг халдвар нь жирэмсэн эхээс урагт хэрхэн халдаж байгаа талаар нарийн судлаагүй боловч гол төлөв шумууланд хазуулснаас мөн цус, бэлгийн замаар дамждаг байж болзошгүй гэж үзэж байна. —Иймд 2016-02-01-нд ДЭМБ-ын ОУЭМ-ийн шуурхай хорооны хурал хуралдаж, энэ халдварыг “НЭМ-ийн ноцтой байдал” үүссэн гэж үзэн гишүүн орнууддаа мэдэгдэл хүргүүлсэн.

—ҮҮСГЭГЧ:
  • Зика вирус нь(zikv) Flaviviridae овгийн Flavivirus-ийн төрөлд багтдаг, бүрхүүлтэй, сегментгүй, дан утаслаг, эерэг РНХ-тэй, геномтой,биологийн аюулын 2-р түвшний үүсгэгч юм.
—ТЭСВЭРЛЭХ ЧАНАР:
  • Халдваргүйтгэлийн бодисууд, түүний дотор спирт болон иод агуулсан нэгдлүүдэд мэдрэг
  • Гадаад орчин болон хүчиллэг нөхцөлд тэсвэр муутай
  • Физикийн хүчин зүйл буюу дулааны болон хэт ягаан туяаны үйлчлэлд тэсвэргүй

БАЙГАЛИЙН ГОЛОМТ:

  • •Дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдгаас AEDES төрөлд хамаарагдах 700 гаруй зүйлийн шумуул бүртгэгдсэн. Эдгээрийн 60 орчим хувь нь Ази, Номхон далайн улс оронд, Америк тивд35% нь тархсан байна.
  • •Монгол улсад Aedes, Anopheles.Culex,Culiseta гэсэн 4 төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгдэснээс Aedes төрлийн шумуул манай орны ихэнх нутгаар тархсан байдаг байна.
  • •Aedes  төрлийн шумуул нь Денгийн чичрэг, шар чичрэг, Чикингуния, Зика вируст халдвар зэргийг дамжуулдаг байна.

ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ:

  • Уг вирусыг тээгч шумууланд хазуулснаас
  • Цусаар,  жирэмсэн эхээс урагт
  • Бэлгийн замаар
  • Мөн шумуулын өндөг авгалдай үржсэн усыг унданд хэрэглэснээс халдвар дамжсан байж болзошгүй талаар судалж байна.

МЭДРЭГ ХҮН АМЫН БҮЛЭГ:

  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Зика вируст халдвар бүртгэгдсэн улс оронд аялсан хүмүүс

ЭМНЭЛ ЗҮЙ:

  • —Халдвар авсан хүн амын 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илрэх бөгөөд шумууланд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салст үрэвсэх, булчин үе мөч өвдөх зэрэг шинжүүд 2-7 хоног үргэлжилнэ.
  • Гол төлөв жирэмсэн эхчүүдээс амьгүй ураг, тархи жижигрэх өвчтэй нярай төрөх болон мэдрэлийн эмгэгийг үүсгэж болно

БҮХ ШАТНЫ ЭМБ-ЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

  • —Халууралт, тууралтат өвчний хам шинжийн тандалтыг эрчимжүүлэх
  • —Жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн хяналтыг сайжруулах
  • —Тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаж, сэжигтэй тохиолдол илэрсэн үед өвчтөнийг тусгаарлан эмчлэх
  • —Зика вируст халдварын сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, оношлох чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах
  • —Хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодис, шавж устгалын бодисын нөөцийг бүрдүүлэх
  • —Шумуул ихээр үржих нөхцөл бүхий орон байр, хонгил, тогтоол усны ойролцоох газарт шавжгүйтгэл хийж, хур хог хаягдлыг зайлуулах арга хэмжээг нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
  • —Нийт хүн амд чиглэсэн МСС-г тогтмол з/б, сэрэмжлүүлэх

ХИЛИЙН НЭВТРЭХ ЦЭГҮҮДЭД:

  • —Хилээр зорчигчдын эрүүл мэндийн хяналтын хуудсыг хилээр нэвтрэхээс өмнө зорчигчдод тарааж, бүрэн бөглөсөн эсэхэд хяналт тавих
  • —Зорчигч тээврийн буудлын ариун цэврийн нөхцөлд онцгой анхаарч, шавж устгах арга хэмжээг тогтмол хийх
  • —Зорчигчдод үзлэг хийх, эрүүл мэндийн байдлыг үнэлэх зориулалтын өрөөтэй байх
  • —Сэжигтэй тохиолдол илэрсэн нөхцөлд тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах, сэжигтэй шинж тэмдэг бүхий зорчигчдыг тусгаарлах
  • —Хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодис, шавж устгалын бодисын нөөцийг бүрдүүлэх
  • Халдвар тархсан бүс нутгаас ирсэн зорчигчдын эрүүл мэндийн хяналтын хуудас, паспортын мэдээлэл, МУ-д байрлах хаяг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хил нэвтэрснээс хойш 6 цагийн дотор ЗӨСҮТ-д мэдээлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

 

АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

ЭРҮҮЛ ЯВБАЛ МЯНГАН ЖАРГАЛААН.

2016-03-31

Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

жил бүрийн 3-р сарын 24-ийг дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг билээ. Үүнтэй холбогдуулан тус сумын ЭМТ-өөс МУ-ын ЗГ-ын 2011 оны 224-р тогтоолын дагуу сүрьеэтэй тэмцэх өдрийг 3-р сарын 24-31-ий өдрүүдэд  тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор доорх үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Үүнд:

1. Төсвийн байгууллагын ажилчдад ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж 4 байгууллагын  65 ажилчин албан хаагчид хамрагдан  сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх,  илрэх шинж тэмдгийн талаарх мэдлэгээ дээшлүүлэн, бусаддаа эрсдэл үүсгэхгүйгээр ханиах найтаах эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй боллоо.

2. Сургалтаар олж авсан мэдлэгийг үнэлэх зорилгоор иргэдийн дунд “сүрьеэ өвчний талаар хэн сайн мэдэх вэ” сэдэвт танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгуулахад нйит 42 иргэн оролцосноос  ЗДТГ-ын нийгмийн ажилтан Р.Батболд тэргүүн байр , цаг уурын харуул Д.Бадамсүрэн дэд байрыг эзлэн   дурсамжаар шагнуулав.

3. “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” уриан дор төсвийн байгууллагын ажилчдын  дунд “ДЭВЖЭЭ”  тэмцээн зохион  байгууллаа. Тус тэмцээнд ЗДТГ-ын  “ЭТАМБУТОЛ” баг, ЕБС-ийн  ” УСТГАГЧ” баг, ЭМТ-ийн  “ТЭМЦЭГЧ” багууд оролцон өөрсдийн оюун ухаан, авьяас чадвараа дайчлан 5 төрлөөр амжилттай өрсөлдөснөөс  ЭМТ-ийн “ТЭМЦЭГЧ” баг тэргүүлж,  ЕБС-ийн “УСТГАГЧ” баг удаах байрт орон өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

4. мөн ЭМТ-ийн хамт олны дунд  сүрьеэ эдгэрдэг өвчин сэдвийн дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтэн, туслах ажилчдыг хамруулсан  гарын авлага болон сурталчилгааны ханын самбар бэлтгэх “хэн хамгийн уран сэтгэгч вэ” уралдаан зарлахад бага эмч Д.Рэнцэнхандаар ахлуулсан энэрэл багаас  бэлтгэсэн ЕБС-ийн сурагчдад зориулсан  хичээлийн хуваарийн  дэвтэр,  ЭМТ-ийн нярав Ж.Батнансалын бэлтгэсэн сүрьеэ эдгэрдэг өвчин ханын самбарууд тус тус шилдгээр шалгарлаа.

2016-11-29

ЭРХЭМ ХҮНДЭТ  НУТГИЙН ЗОН ОЛОН ТА БҮХЭНДЭЭ ЭНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭН ЭРҮҮЛ ЭНХ БАЙХЫГ ЕРӨӨЖ  МЭНДЧИЛЖ БАЙНА. ТА БҮХНИЙХЭЭ ЭРҮҮЛ ЭНХИЙН ТӨЛӨӨ ТАСРАЛТГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ БУЙ ЭМТ-ИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭС УЛИРЛЫН ЧАНАРТАЙ,  ДЭГДЭЛТ НЬ ИХЭСЧ БУЙ  ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА. ТА БҮХЭН МИНЬ АНХААРАН СОНИРХОЖ АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ЭНЭ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВ ДАДАЛ, ХАНДЛАГАТАЙ БОЛЖ ЭРҮҮЛ САРУУЛ АМЬДАРЦГААГААРАЙ. 

15167566_1155877024488505_3813385244535509861_o   15168932_1155876937821847_8937118033980037533_o

 

15167503_1155876907821850_3439914465998061016_o

12647319_1667714356824702_6506862484457575927_n