БУЛГАН НУТАГ.

Үг : Ч. Энхболд                 Ая : Б. Зоригт

Picture1БУЛГАН НУТАГ

Мянган жилийг элээн урссан

Мөнгөн утаст Хэрлэн гол минь

Хүчирхэг дээдсийн сүлдийг тахьсан

Хөх толгой Туг уул минь

        Нууцхан сэтгэлд илч хайрласан

        Нутгийн овоо Булган уул минь

       Хаа холоос надад зүүдлэгдсэн

       Хайрыг татсан цэлгэр талаа

Арван зуундаа эх зуссан

Алдар цуут Хэрлэн барс минь

Саруул гүний угаасан ус

Шанагын тунгалаг Рашаан булаг минь

Нууцхан сэтгэлд илч хайрласан

Нутгийн овоо Булган уул минь

Хаа холоос надад зүүдлэгдсэн

Хайрыг татсан цэлгэр талаа

Зэрэглээ сүүмэлзэх хөхөмдөг талд

Зээр гөрөөс цахилан бэлчсэн

Дээдсээс заяатай миний нутаг

Түмэн олон минь зол баяртай

Нууцхан сэтгэлд илч хайрласан

Нутгийн овоо Булган уул минь

Хаа холоос надад зүүдлэгдсэн

Хайрыг татсан цэлгэр талаа