Булган сумын Засаг даргын Тамгын газар

 Тус сумын Засаг даргын Тамгын газар нь Ардын засгийн газрын 1923 оны 32  дугаар тогтоолоор батлагдсан. Одоогоор 21 албан хаагчидтай. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааны үр нөлөөтэй, үр ашигтай, тасралтгүй хэвийн нөхцлийг баталгаатай хангах замаар иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх зорилготой ажиллаж ирлээ. Магистр 3, бакалавр 8, тэргүүн зэргийн дэс түшмэл 2, дэд зэргийн дэс түшмэл 3, гутгаар зэргийн туслах түшмэл 1, дөтгөөр зэргийн туслах түшмэл 1 зэрэг дэвтэй ажиллаж байна.  Тус Засаг даргын Тамгын газар нь дараах бүтэцийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгааг хавсралт 1 зургаас харна уу. 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХТАЙ ХОЛБООТОЙ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Хүүхдийн төрсний гэрчилгээ авах гэж байгаа бол Бүрдүүлэх материал:

  •  Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойлолт
  • Эцэг эхийн гэрлэлтийн батлахын хуулбар (гэрлэлтээ батлуулаагүй бол эцэг эх хоёул биечлэн гаргасан өргөдөл)

ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ АВСНААР:

  • Улсад албан ёсоор бүртгэгдэнэ
  • Хүүхдээ цэцэрлэг, сургуульд хамруулна
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ авна
  • Насанд хүрээд иргэний үнэмлэх авах боломжтой болно

Гэрлэлтээ батлуулах гэж байгаа бол Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэхдээ Засаг даргын тамгын газрын улсын бүртгэгчид хандан хоёул биечлэн ирж бүртгүүлнэ Бүрдүүлэх материал:

  • Гэрлэхийг  хүсэгчдийн тус бүрийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас гэрлэхийг хүсэгчид нь хэн хэн нь өмнө нь гэрлэж байгаагүй тухай лавлагаа
  • Оршин суугаа сумын эрүүл мэндийн төвөөс авсан эрүүл мэндийн тодорхойлолт (ДОХ, сүрьеэ, сэтгэц, арьс өнгөний эмчийн)
  • Гэрлэхийг хүсэгчдийн хамтран гаргасан гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн тухай хувийн өргөдөл
  • Үйлчилгээний хөлс 2500 төгрөг

Иргэний үнэмлэхээ шинээр авах бол

  • Өөрийн биеэр ирэх.
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Төрийн банк улсын бүртгэлийн хэлтсийн
  • 180000216806 дансанд 15000 төгрөг тушаасан баримт/иргэний үнэмлэхний үнэ/
  • Хаан банк Төрий сан- 011100995 дансанд 3300 төгрөг /Тэмдэгтийн хураамж/

Жич : Төрсний гэрчилгээ гээгдүүлсэн тохойлдолд УБХ-ээс лавлагаа авах төрийн банк улсын бүртгэлийн хэлтсийн -180000216833 дансанд 1000 төгрөг тушаасан баримт /Төрсний гэрчилгээ хүчингүй болгох үнэ/ Та 25, 45 нас хүрээд иргэний үнэмлэхээ сунгуулах бол:

  • Өөрийн биеэр ирэх.
  • Хугацаа дууссан иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ
  • Төрийн банк улсын бүртгэлийн хэлтсийн
  • 180000216806 дансанд 15000 төгрөг тушаасан баримт/иргэний үнэмлэхний үнэ/
  • Хаан банк Төрий сан- 011100995 дансанд 3300 төгрөг тушаасан баримт /Тэмдэгтийн хураамж/

Иргэний үнэмлэхээ гээгдүүлэн дахин авах тохиолдолд:

  • Иргэний 1% цээж зураг.
  • Иргэний үнэмлэхний лавлагаа
  • Иргэний үнэмлэхний үнэ /Төрийн банк УБХ-ийн 180000216806 дансанд 15000төгрөг/тушаасан баримт.
  • Хаан банк Төрий сан- 011100995 дансанд 3300 төгрөг/Тэмдэгтийн хураамж/ тушаасан баримт.
  • Хаан банк төрийн сан-010000952 дансанд 5000 төгрөг /Торгуулийн үнэ/ тушаасан баримт.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27-р зүйлийн дагуу иргэний үнэмлэх, гадаад паспортаа үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн хяналтын улсын байцаагч 40000 хүртэл төгрөгөөр торгох эрхтэй. Хүүхдээ үрчлэх ба хүүхэд үрчлэн авах гэж байгаа бол Үрчлүүлэгч талын бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Төрсний гэрчилгээний лавлагаа
  • Эцэг эхийн өргөдөл нотариатаар батлуулсан
  • Эцэг эхийн иргэний үнэмлэх /Нотариатаар батлуулсан байх/
  • 7 нас хүрсэн бол хүүхдийн өөрийнх нь зөвшөөрөл Үрчлүүлэн авагч талын бүрдүүлэх материал:
  • Өргөдөл /Нотариатаар батлуулсан байх/
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар/ Нотариатаар батлуулсан байх/
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
  • Эрүүл мэндийн хуудас /Сүрьеэ, ДОХ, сэтгэц, арьс өнгөний өвчинтэй эсэх талаарх эмнэлгийн тодорхойлолт/
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Багийн засаг даргын тодорхойлолт
  • Эцэг эхийн зан байдал, өрхийн орлогыг тодорхойлсон албан байгууллага баг, хорооны тодорхойлолт

Дараах тохиолдолд хүүхэд үрчлэн авахыг хориглоно:

  • 60-аас дээш настай /Хэрэв хүүхэд бүтэн өнчин бол энэ насны Хязгаарыг харгалзахгүйгээр төрөл садны хүнд үрчлүүлнэ/
  • Эцэг эх байх эрхээ хасуулсан
  • Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн
  • Ашиг хонжоо олох зорилготой
  • Сүрьеэ, Сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг
  • Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон  хорих ял эдэлж байгаа хүн
  • Амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой

Овог, Нэр  өөрчлөлт Дараах материалыг бүрдүүлнэ :

  • төрсний гэрчилгээ
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Төрсний гэрчилгээний архивын лавлагаа
  • Хувийн өргөдөл
  • Банкнаас өр төлбөргүй тухай тодорхойлолт
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт
  • Өргөдөл гаргагч гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ

Дараах тохиолдолд таны  овог, эцгийн нэр, нэрийг өөрчлөхөөс татгалзана:– Урьд нь ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрээ нэг удаа сольсон бол,  – Өргөдөл гаргагч нь сэжигтнээр  татагдаж, шүүгдэж, хорих ял эдэлж байсан бол Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг 1 удаа сольж болох ба иргэн урьдын өөрчилсөн овог эцэг,эхийн нэр, нэрээ дахин 1 удаа сэргээж болно. Нас баралтыг бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:

  • Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ
  • Нас барагчийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх
  • Иргэний үнэмлэх байхгүй бол архивын лавлагаа
  • Тухайн иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар
  • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт байна

Нас барагчийг бүртгүүлснээр:

  • Нийгмийн даатгалаас оршуулгын тэтгэмж авах
  • 18 нас хүртлэх насны хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах
  • Эд, хөрөнгө өвлөн авах болон хуульд заасан бусад эрх эдлэх болно

Газар өмчлөх эрхийг анхны удаа бүртгүүлж, баталгаажуулах

  1. Мэдүүлэг бөглөх \Улсын бүртгэгчээс авах\
  2. Өргөдөл
  3. Өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар
  4. Засаг Даргын захирамж, захирамжийн хавсралт
  5. Өмчилсөн газрын кадастрын зураглал \газрын даамлаас авах\
  6. Газар өмчлөх эрхийн гэрчилгээ үнэ төлвөргүй болно.

 Газраас бусад ҮХЭХ-ийг анхны удаа бүртгүүлж, баталгаажуулах

  1.  18000005122 дансанд \эд хөрөнгөө үнэлсэн 0.01 %-иар хураамж төлөх \, хадгаламж банк
  2. Мэдүүлэг бөглөх \Улсын бүртгэгчээс авах\
  3. Өргөдөл
  4. Өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар
  5. Байшингийн фото зураг \4 тал\
  6. Газрын гэрчилгээ \газрын гэрчилгээ эзэмшлээр бол эзэмших эрхийн гэрчилгээ,гэрээний хамт\
  7. Танилцуулгын маягт
  8. Кадастрын зураглал

Жич : Дээрхи бүх материалыг бүрдүүлэн өмчлөгч нь өөрийн биеээр ирж өргөдөл, мэдүүлгийн маягт дээр гарын үсэг зурсан тохиолдолд заавал нотариатаар батлуулах шаардлагагүй болно. Газраа бусад ҮХЭХ-ийг анхны удаа бүртгүүлж, баталгаажуулах хуулийн этгээд бол

  1.   18000005122 дансанд \эд хөрөнгөө үнэлсэн үнэлгээний 0.01 %-иар\ бодож тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  2. Мэдүүлэг бөглөх \Улсын бүртгэгчээс авах\
  3. Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг
  4. Эд хөрөнгийн танилцуулга \эд хөрөнгийн байршил хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө тасалгаатай гэх мэт.\
  5. Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг \эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, барилга хүлээлцсэн акт, барилгын ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт гэх мэт..\
  6. Байшингийн фото зураг \4 тал\
  7. Газрын гэрчилгээ \газрын гэрчилгээ эзэмшлээр бол эзэмших эрхийн гэрчилгээ,гэрээний хамт\
  8. Барилгын давхруудын план зураг
  9. Кадастрын зураглал
  10. Захиралын иргэний үнэмлэхний хуулбар
  11. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, үүсгэн байгуулах гэрээ
  12. Шинээр баригдсан барилга, байгууламжийн албан ёсны хаяг

Худалдан худалдан авах гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх

  1. Мэдүүлэг бөглөх \Улсын бүртгэгчээс авах\
  2. Худалдах, худалдах авах гэрээ\ гэрээнд 2 талын 18 нас хүрсэн хамтран өмчлөгчид гарын үсэг зурна. Насанд хүрээгүй бол хууль ёсны төлөөлөгч төлөөж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн  байна.
  3. Гэрээнд оролцогч 2 талын өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар.
  4. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь.
  5. Кадастрын  зураглал
  6. Худалдан борлуулсаны орлогын албан  татвар  \ 2  хувиар  төлсөн баримт\.
  7.   18000005122 дансанд  20000 төгрөг тушаасан баримт  \ яаралтай бол  40000  төгрөг\.

Бэлэглэх гэрээг эд хөрөнгийн  эрхийн  улсын  бүртгэлд  бүртгүүлэх

  1. Мэдүүлэг  бөглөх \Улсын  бүртгэгчээс  авах\
  2. Бэлэглэх  гэрээ \гэрээнд 2 талын 18 нас  хүрсэн хамтран өмчлөгчид гарын үсэг зурна.  Насанд хүрээгүй  бол хууль ёсны төлөөлөгч  төлөөлж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байна.
  3. 2 талын өмчлөгчдийн иргэний үнэмлэх, гэрчилгээний хуулбар.
  4. Кадастрын  зураглал
  5. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь тушаасан баримт\яаралтай бол 40000 төгрөг.
  6. 18000005122 дансанд  20000 төгрөг.

Өв залгамжлах эрхийн улсын  бүртгэлд бүртгэхэд

  1. Мэдүүлэг бөглөх \Улсын бүртгэгчээс  авах\
  2. Өв залгамжлах эрхийн гэрчилгээний эх хувь \нотариатаас олгоно\
  3. Өв залгамжлагч хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар.
  4. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгэний эх хувь.
  5.  18000005122 дансанд  20000  төгрөг тушаасан баримт \яаралтай бол 40000 төгрөг\

Газар эзэмштх, ашиглах эрхийг анхны удаа бүртгүүлж,  баталгаажуулах

  1. Мэдүүлэг бөглөх \Улсын бүртгэгчээс авах\
  2. Газар эзэмших  ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувь
  3. Төрийн өмчийн газрыг эзэмших ашиглах тохиолдолд эзэмшүүлэх ашиглуулахаар олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр
  4. Кадастрын  зураглал
  5. 18000005122 дансанд 10000  төгрөгийн  хураамж  төлсөн баримт.

Эд хөрөнгийн эрхийн  лавлагаа авах,  баримт бичгээс  хуулбар  хийлгэх

  1. Лавлагаа хүссэн өргөдөл \ өргөдөлд юун тухай  лавлагаа авах, талаар тодорхой бичнэ.
  2. Лавлагаа авагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  3. Эд хөрөнгийн талаар хураангуй лавлагаа нь 1000 төгрөг
  4. Эд хөрөнгийн талаар дэлгэрнгүй лавлагаа нь 5000 төгрөг
  5. Хуулбар хийлгэхэд хуудас дутмаас 500 төгрөг
  6. 18000005122 дансанд мөнгө тушаасан баримт

Барьцааны гэрээг бүртгүүлэх

  1. Мэдүүлэг бөглөх \Улсын бүртгэгчээс авах\
  2. Зээлийн болон барьцааны гэрээ
  3. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь
  4. Иргэний үнэмлэх бичиг баримт
  5. 18000005122 дансанд барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнгийн 0,05%-иар  бодож үйлчилгээний хөлс тушаасан баримт  \яаралтай 0,1%\

Эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх

  1. Мэдүүлэг бөглөх \Улсын бүртгэгчээс авах\
  2. Хамтран өмчлөгч хасагдах болон нэмэгдэх хэлцэл
  3.  Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  4. 18000005122 дансанд 8000 төгрөг тушаасан баримт \яаралтай 16000 төг\

Эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх

  1. Мэдүүлэг бөглөх \Улсын бүртгэгчээс авах\
  2. Көдөстрын зураглал
  3. Хаяг,хэмжээ өөрчлөгдсөний нотлох баримт
  4. Өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь
  5. Эд хөрөнгийг 4 талаас харуулсан фото зураг
  6. Өргөдөл \ямар шалтгаанаар хэмжээ, хаяг өөрчлөгдсөн талаар тодорхой бичих\
  7. 18000005122 дансанд 8000 төгрөг тушаасан баримт \яаралтай 16000 төг\

butets 1 butets 2

Publication1

Publication1

Publication2