СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Дорнод аймгийн Булган сум нь 1923 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэнхан аймгийн Санбэйсийн хошууны “ Баруун их сум “ .
Өндөрхошуу, Хулсаншанд, Баян – Уул, Чулуут гэсэн Засаг захиргааны 4 багийн нийт 551 өрхөд 1716 хүн амьдардаг. Сумын хүн амын 89.1 хувь нь Халх, үлдсэн 10.9 хувийг Үзэмчин, Барга, Буриад ястан эзэлдэг.
Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан – Овоо, Баянтүмэн, Матад болоод Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай хиллэдэг.
ДОРНОД АЙМАГ БУЛГАН СУМ
Газар зүйн байршил.
Булган сум нь тус аймгийн баруун өмнөд хэсэгт :
Улаанбаатар хотоос 650 км,
Аймгийн төвөөс 56 км зайд байрладаг.
Байгал газар зүйн онцлог:
Газар зүйн онцлог: Далайн төвшнөөс дээш 800 м өргөгдсөн . Дорнод Монголын тал хээрийн тогтоцтой, Хэрлэн голын сав газарт оршдог. Сумын хэмжээнд энгийн уурхайн худаг 116, гүн өрмийн худаг 43-ыг хүн малын унд усны хэрэгцээг хангахад ашигладаг Хэрлэн гол сумын хойд хилийг дамжин баруунаас зүүн тийш урсдаг эргийн орчим шаварлаг хүрэн бор хөрстэй, ёроолын хэсэгт элс хайрга элбэгтэй. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хөнгөн шавранцар дунд зэргийн зузаан бор хөрс зонхилдог. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, бор гөрөөс, мэргэч амьтад, талын бүргэд, шонхор, тас зэрэг амьтдын тархалттай.
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр нутаг, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой.
Цаг уурын нөхцөл:
Эрс тэс уур амьсгалтай. Өвлийн улиралд хүйтний доод хэмжээ -1.2, дээд хэмжээ 40.4 хэм.
Зуны улиралд халууны доод хэмжээ +11.8 дээд хэмжээ +39.8 хэм
Хур тунадасны дундаж 37.4 мл.
Салхины чиг, хурд, секунд намуун 0, их 16 м/сек буюу түүнээс дээш, дундаж 5 – 10 м/сек
Газар нутаг: Нийт газар нутгийн хэмжээ 711.1га .
Зориулалт | Хэмжээ
/га / |
Нийт талбайд эзлэх хувь
|
Хөдөө аж ахуйн газар | 700887.2 | 98.2 |
Ойн сан бүхий газар | – | |
Усан сан бүхий газар | 3969.5 | 0.55 |
Тусгай хэрэгцээний газар | 2608 | 0.37 |
Тосгон суурингийн газар | 1724.2 | 0.25 |
Дэд бүтцийн газар | 4527 | 0.63 |
Эдийн засгийн бүтэц.
Сумын хэмжээнд 2 хоршоо, 1 ЗБН, 4 НӨАТ төлөгчтэй, нийт 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
.Хөдөө аж ахуй.Мал сүргийн бүтэц.
Сумын хэмжээнд 2014 оны жилийн эцэст 86206 толгой мал тоологдсоноос 315 тэмээ, 13067 адуу, 8004 үхэр, 38673 хонь, 26147 ямаа байна.
Сүргийн бүтцийн хувьд.
Газар тариалан. НҮБ – ын “ Эмзэг бүлгийн хүн амын хүнсний баталгаат байдлыг сайжруулах хөтөлбөрийн” хүрээнд 50 өрх сонгогдон нийт 12,5 га –д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 3.3 хувьд нь төмс, 2.2% хувь нь хүнсний ногоо тариалж байна.
Инженерийн дэд бүтэц.
Зам тээвэр. Улаанбаатар хот болон Чойбалсан хотуудтай 2014 онд хатуу хучилттай замаар холбогдсон. Цахилгаан хангамж. Сум төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1987 анх дэд станц баригдаж 24 цагийн эрчим хүчтэй болсон. 2010 онд 500 кгб – ын трансфарматор бүхий дэд станцыг шинэчилсэн. 2012 онд сумын төвөөс 2.5 км зайд ногооны усалгаа, гэрэлтүүлгийн зориулалтаар 250 кгб –ын трансфарматор бүхий 2 дахь дэд станц байршуулсан.
Ус хангамж. Хэрлэн голын эрэгт сумын төв байрладаг тул усан хангамж эх үүсвэрээр бүрэн хангагдсан. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг 4,энгийн уурхайн худаг 12 байна.
Дулаан хангамж.
Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн дотуур байр, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цэцэрлэгийн харьяа нийт 6 бие даасан нам даралтын зуухаар дулааны хэрэгцээг хангаж байна.
Нийгмийн үйлчилгээний барилга,байгууламж.
1 | Сургууль | 1 | |
2 | Сургуулийн дотуур байр | 1 | |
3 | Цэцэрлэг | 1 | |
4 | Эмнэлэг | 1 | |
5 | Спорт заал | 1 | |
6 | Соёлын төв | 1 | |
7 | Банк | 2 | |
8 | Халуун ус | 1 |
Засаг даргын Тамгын газар
Төрийн бодлого шийдвэрийг орон нутагт удирдан хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
35 ажилчин албан хаагчидтай. 1975.01.01 өдөр ашиглалтанд орсон угсармал болон бетон суурьтай тоосго блокон ханатай, төмөр бетон хучилттай үйлдвэр үйлчилгээний зориулалттаар ашиглалтанд орсон барилгатай.
Хүн ам
Шилжилт хөдөлгөөн.
Хот байгуулалт, газрын харилцаа
Сумын хэмжээнд нийт 393 өрхөд газар олголт хийгдсэн. Үүнээс гэр бүлийн хэрэгцээнд 13.2 м/мкв2, 103 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгоод байна.
Ерөнхий боловсролын сургууль.
Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургууль нь 167 хүүхдийн суудал бүхий хүчин чадалтай, одоогоор 8 бүлэгт 120 хүүхэд өдрөөр суралцаж байна. 28 багш ажилчидтай. 1978 онд ашиглалтанд орсон нам даралтын бие даасан дулааны хангамжтай тоосгон байшинтай. Бага ангийн хамран сургалтын хувь 62.7 хувь, суурь боловсролын хамран сургалт 67.4 хувь байна. Ерөнхий боловсролын сургууль мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 2 багш хамрагдсан байна.
Сурагчийн дотуур байр 1978 онд ашиглалтанд орсон ВАМ -ын модон байшин. 60 ортой, 21 хүүхэд, 2 ажилчинтантай.
2011 онд шинээр спорт заалтай болсон.
Цэцэрлэг.
Булган сумын Цэцэрлэг нь 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан. Òóñ öýöýðëýã íü 1975 îíä áàéãóóëàãäñàí
áºãººä 2012 îíä 75 õ¿¿õäèéí õ¿÷èí ÷àäàëòàé øèíý áàðèëãàòàé áîëñîí.
15 áàãø àæèëëàãñàäòàé. Îäîîãîîð ò2-5 íàñíû 90 õ¿¿õýä ºäðèéí 3 á¿ëýãò ñóðàëöàæ áàéíà. Гэр цэцэрлэгт 25 хүүхэд хамрагдаж байна.
Эрүүл мэндийн төв.
Эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд чанартай түргэн шуурхай үзүүлэхэд зорилготой ажиллаж байна. Эрүүл мэндийн төв 7 ортой, 1 эмийн сантай, 2 их эмч, 4 бага эмч, 4 сувилагч, 1 лаборант, 8 үйлчилгээний ажилтантай нийт 21 ажилчин албан
хаагчидтай. 2014 оны байдлаар 33 хүүхэд төрсөн. 0- 1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл осол гэмтэл 25, халдварт өвчин 20, халдварт бус өвчлөл 338 эзэлж байна. Эмнэлгийн барилга 1986 онд ашиглалтад орсон.
Соёл, спорт
Булган сумын Соёлын төв нь анх 1987 онд 250 хүний суудалтай 2 давхар барилгын суурь тавигдсан ч гүйцэтгэлийн буруугаас болоод баригдалгүй зах зээлд шилжсэн. 2001 онд 600.0 сая төгрөгөөр засварлаж зөвхөн үзэгчид хүлээн авах танхимыг ашиглалтад оруулсан.
Одоогоох 150 хүний суудалтай 8 ажилчинтай. Бие даасан дулаан хангамжтай, тоосгон барилгатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг явагдана.
Сумын хөшөө, дурсгал.
Сумын төвөөс баруун зүгт 30 гаруй км Хэрлэн голын урд хөвөө, Хэрлэн барс хотын туурьнаас зүүн урагш харалдаа Баян – Эрхт толгой буюу өдгөө Туг уул хэмээн нэрийддэг уулын толгойд Халхын То вангийн 1866 онд босгосон Эзэн Чингис хааны дайны догшин хар сүлдийг хадгалан тахилга тайлга үйлддэг байсан гэгддэг “ Тугийн сүм “ –ийн туурь бий. Үүнээс гадна Нүгний хийдийн туурь, Хар эргийн булш тахилгын байгууламж, Холбоо овооны булш, чулуун зэвсэгийн дурсгалт газар, Шанагын хадан хөвийн бичээс, Шинэ чулуун зэвсэгийн үед холбогдох Норовлин уулын булш зэрэг ховор нандин түүх болоод байгалийн дурсгалт газар бий.
Нутгийн сор бүтээгдэхүүн.
2011 îíä æèæèã äóíä ¿éëäâýðèéí çýýë àâ÷ àæëûí ãàðààãàà ýõýëñýí” Ìÿíäñàí ýñãèé” òºñөл õýðýãæ¿¿ëýã÷èä 2012 îíä “Ýñãèé äóëààëãà” ãýäýã õîðøîî áàéãóóëàí àæèëëàæ áàéíà.
պ人 àæ àõóéí ãàðàëòàé áàðàà, ò¿¿õèé ýäèéí áèðæèéí òóõàé õóóëü 2012 îíû 6 äóãààð ñàðûí 1-íèé ºäðººñ ýõëýí õýðýãæèæ áàéãààòàé õîëáîãäóóëàí “Ýñãèé äóëààëãà” õîðøîîã ìîíãîëûí íîîñîí á¿òýýãäýõ¿¿í ¿éëäâýðëýã÷äèéí õîëáîîíû “ Ìîíãîë Øèéï ¿¿ë” íîîñíû íýãäëèéí ãèø¿¿í болсон. 2014 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 50 сая төгрөгийн дэмжлэг авч улмаар жишиг хоршоо болон өргөжин ажиллаж байгаа бөгөөд оны “ Хөдөө аж ахуй 2014” үзэсгэлэн худалдаанд оролцож шилдэг хоршоогоор шалгарсан байна.
Тус суманд 2014 оны жилийн эцсийн байдлаар 1688 хүн 537 өрх амьдарч байна. Хүн амын 39.8 % нь буюу 672 иргэн сумын төвд үлдсэн 60.2% нь хөдөөгийн багуудад амьдарч байна.
№ | Насны хязгаар | Тоо | Эзлэх хувь |
1 | 0 – 14 | 412 | 24.4% |
2 | 15 – 59 | 1161 | 68.8% |
3 | 60 ба түүнээс дээш | 115 | 6.8% |
4 | Нийт дүн | 1688 | 100% |
Малын тоо : Булган сум нь 2014 оны жилийн эцсийн байдлаар 86206 толгой мал тоологдсноос тэмээ 315, адуу 13067, үхэр 8004, хонь 38673, ямаа 26147