Булган сумын баяр наадмаар хурдан морь унах унаач хүүхдийг 07 дугаар сарын 06-10-ний өдрүүдэд цахим бүртгэлд бүртгүүлэхийг анхааруулж байна.

Булган сумын баяр наадмаар хурдан морь унах унаач хүүхдийг 07 дугаар сарын 06-10-ний өдрүүдэд цахим бүртгэлд бүртгүүлэхийг анхааруулж байна.

Унаач хүүхдийг бүртгүүлэхээр ирэхдээ:
• Хүүхдийн төрсний гэрчилгээ
• Хүүхдийн цусны бүлэг
• Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн бичиг
• Хурдан морины унаач хүүхдийн даатгалд даатгуулсан баримт бичиг
• Эцэг, эх, уралдаанд оролцуулж буй уяачийн утас,
• Эцэг, эх, уралдаанд оролцуулж буй уяачийн регистрийн дугаар,
• Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
• Сургууль, анги удирдсан багшийн нэр, утасны дугаарыг тус тус авч ирнэ.
Анхааруулга:
• Цахим бүртгэлд хамрагдаагүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй болохыг мэдэгдье.
• 6 нас тус бүрт унаач хүүхдийг гараанаас гарахад нь регистрийн дугаараар баталгаажуулж бүртгэх тул уяач болон унаач хүүхэд регистрийн дугаараа зайлшгүй мэдэж байх шаардлагатай.
•Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж эцэг эх, асран хамгаалагч болон уяач та бүхэн “Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морин хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018 стандартын дагуу хурдан морины уралдааны үед уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөх уралдуулах шаардлагатай.
• Унаач хүүхдийг сумын ЗДТГ-ын сумын нийгмийн ажилтан Б.Энх-Уянга-д бүртгүүлнэ үү. Утас: 90501717

БУЛГАН СУМЫН БАЯР НААДМЫН
ХУРДАН МОРИНЫ САЛБАР КОМИСС

No photo description available.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу