Өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хот хоорондын авто замын хөдөлгөөн нээгдсэн.

Өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хот хоорондын авто замын хөдөлгөөн нээгдсэн. Ингэснээр нийслэлд 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орох тооцоог цагдаагийн байгууллагаас хийжээ.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор хяналтын цэгүүд дээр ажиллаж буй албан хаагчид “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар асуумж авах болно.

Уг асуумжийн хуудас нь зорчигчийн овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэх бөгөөд иргэд та бүхэн үнэн зөвөөр бөглөх ёстойг анхаарна уу

Уянга Аа-н зураг.
Уянга Аа-н зураг.
Уянга Аа-н зураг.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу