Талархал

ТАЛАРХАЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 10 дугаар зарлиг, Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, Аймгийн Засаг даргын А/121 дүгээр захирамжийн шийдвэрийн дагуу сумын Засаг даргын А/21 захирамжаар хөдөлгөөн хорьсонтой холбогдуулан Булган сумын баруун, зүүн, хойд зам дагуу хяналтын постыг өдөр бүр ажиллуулж, хяналт тавьж, байгууллага бүр хариуцлагатай жижүүр хийж, иргэн бүрийг маскжүүлж шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай хүртээмжтэйгээр зохион байгуулж, ажиллаа.

Зам дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнд халуун хоол, аарц, цайгаар дайлж, чин сэтгэлээсээ дэмжиж, урам хайрласан:
-Цэцэрлэгийн хамт олонд
-Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд
-Эрүүл мэндийн төвийн хамт олонд
-Соёлын төвийн хамт олонд
-иргэн Ням-Очирын гэр бүл 
-Тугийн ажнай хүлэг ХХК, Малын эмч С.Долгормаа нартаа гүн талархал илэрхийлэе. 
Мөн Улс орон даяараа, ард иргэд нийтээрээ аюулт өвчнөөс сэргийлэх хариуцлагатай мөч ирснийг ойлгож ухамсарлаж, сар шинээ даруухан тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын шийдвэр, сумын Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэн,төрийн шийдвэрээ хүндэтгэж байгаа ард иргэддээ баярлалаа. 
Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа зорилго нэгт төрийн албан хаагчдадаа баярлалаа. 
Эвт шаазгай буга барина гэдэгчлэн бүгдийн хичээл зүтгэлээр дэлхийг цочроогоод буй корона вирусийг хаалга хатавчаараа оруулалгүй, даван туулцгаая.
Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай.

Уянга Аа-н зураг.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС
СУМЫН ШУУРХАЙ ШТАБ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Уянга Аа-н зураг.
Уянга Аа-н зураг.
Уянга Аа-н зураг.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу