АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ш.ЁЛООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН СУМАНД АЖИЛЛАВ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ш.ЁЛООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН СУМАНД АЖИЛЛАВ

Хяналт шалгалтын ажлын хэсэг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Мал амьтны халдварт өвчин, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай, захирамж болон албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахын зэрэгцээ. шинэ коронавирус Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой эрсдлийн бэлтгэл бэлэн байдлын ажлыг шалгалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа сумын шуурхай штабын үйл ажиллагаа болоод шинэ коронавирус Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хяналт тавих, болзошгүй эрсдлийн бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, холбогдох арга зүй зөвлөмжөөр хангах ажилласан.

Бүсийн төв Онцгой байдлын газрын, гал түймрийн хяналтын улсын байцаагч Х.Амарсайхан сумын мэргэжлийн ангийн багаж зэвсэглэл, хувь хүний бэлэн байдлын аранз, болон Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын биелэлтийг шалгаж урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь заавар зөвлөмж өглөө.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу