Засаг даргын Тамгын газрын дээвэр

Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

___

            Дорнод аймаг Булган сумын Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Булган сумын Засаг даргын дээврийн засварын ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, Булган сумын 070355402 тоот дансанд 48,000 төгрөг тушааж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь гэрээний санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, баланс, санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 50 саяас дээш, гүйцэтгэлийн актаар баталгаажуулж ирүүлэх

Тендерийн баталгаа шаардахгүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилагын тусгай зөвшөөрөл

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх.  тооцоно

 

 

Үнийн саналыг 2014 оны 03 дугаар сарын 31-ны 12 цагаас өмнө [Дорнод аймаг Булган сумын Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр давхарт төрийн сангийн өрөөнд Төрийн сангийн мэргэжилтэн Х.Хэрлэн-Урсгал 99580551 хаягаар ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2014 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн [13 цаг][1]-т нээнэ.

 

 

[Дорнод аймаг Булган сум Засаг даргын Тамгын газрын байрны

1 дүгээр давхарт төрийн сангийн өрөөнд

(Төрийн сангийн мэргэжилтэн Х.Хэрлэн-Урсгал, 99061518, 99580551)]



[1]       Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу