Жил бүр уламжлан болгон зохион байгуулагддаг “Татвар төлөгчдийн өдөрлөг”-ийг сумандаа амжилттай зохион байгууллаа. Татвар төлөгчдийн өдөрлөгөөр зохион байгуулсан ажлуудаас:
Нэг: ЕБСургуулийн 3-9 ангийн суралцагч нарт “Татвар хөгжлийн үндэс” уриан дор татварын боловсрол олгох татварын ерөнхий ойлголт, төсөв түүний зарцуулалт, НӨАТУС болон ебаримтын талаар сургалт зохион байгуулж, суралцагчдаар дүрийн тоглолт, 3 бие даасан ажил хийлгэн өөрсөдөөр нь тайлбарлуулах чиглэлээр ажиллаа.
Хоёр: Татвар төлөгчийн өдөрлөгийн хүрээнд Төсвийн 5 байгууллага, сумын төвд байрлалтай 4 ААНэгжийн нягтлан, нярав нарт ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт, ТУНС-ийн талаар сургалт зохион байгуулж ажиллалаа. Сургалтанд 14 албан хаагч оролцлоо.
Гурав: Төсөвт байгууллага, ААНБ, багуудын татвар төлөгч иргэдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохиогдлоо. Тэмцээнд нийт 6 баг оролцож :
1-р байрт түрүү жилийн цомийн эзэн Д.Гансүх ахлагчтай “Залуучууд” баг тамирчид цом, мөнгөн шагнал, өргөмжлөл/ Цомыг 3 жил дараалан авсан тул үүрд хадгалах эрхтэй боллоо/
2-р байрт О.Энхтайван ахлагчтай “ Дорнод золбоо” баг тамирчид өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байрт М.Сарангоо ахлагчтай ЕБС-ийн баг иамирчид өргөмжлөл, мөнгөн шагнал
Уламжлал болгон өмнөх жилийн цом авсан баг тэгш тоглогчийг шалгаруулж шагнадаг уламжлалтай. Энэ удаа ЗДТГ-ын тамирчин М.Учрал-Эрдэнэ тус тус шалгаран шагнагдлаа.
Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу
© 2014 Дорнод аймгийн Булган сумын ЗДТГ