ЗАРЛАЛ

дуудлага худалдаанд оролцох хүсэлт

                                                                          ЗАРЛАЛ

Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын 2019 оны А/06 тоот захирамжийн дагуу Дорнод аймгийн Булган  сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулна. Үүнд:

1.1 Булган сумын 1 дүгээр баг Өндөрхошуу Чулуут 16 гудамж 1604 тоотын 170 м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар / анхны үнэ 136.000 төгрөг /

1.2 Булган сумын 1 дүгээр баг Өндөрхошуу Жалан 4 гудамж 433 тоотын 160 м2 газрыг Намын байрны зориулалтаар / анхны үнэ 128.000 төгрөг /

1.3 Булган сумын 4 дүгээр баг Өндөрхошуу Чулуут Туг уулын энгэрт 30000 м2 газрыг аялал жуулчлалын зориулалтаар / анхны үнэ 24.000.000 төгрөг /

1.4 Булган сумын 1 дүгээр баг Өндөрхошуу  Жавхлан  16  гудамж 1617 тоотын 1500 м2 газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар / анхны үнэ 1.200.000 төгрөг /

Дуудлага худалдаа 2018 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 10:00 цагт “Дорнод Булган сумын ЗДТГазрын 1 давхарт  ”Хурлын тамхинд  нээлттэй явагдана.

Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2018 оны 03 дугаар сарын 07 -ны өдрийн 08:00-аас 03 дугаар сарын 08-ны өдрийн 05:00 хүртэл хугацаанд Булган сумын ЗДТГ-т  хүлээн авна. Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Өргөдлийн маягтыг Булган сумын ЗДТГ-аас авах мөн Дорнод аймгийн Булган сумын ЗДТГ  гэсэн Фэйсбүүк хаягаар орж татаж авна уу/

2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Дэнчин буюу анхны үнийн 10 хувийг Төрийн сан банкин дахь 100070355402 тоот дансанд төлсөн баримт

4. Иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж оролцох бол тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл

5. Тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Хаан банкны 5422106070 дансанд тушаана.

Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг Дорнод аймгийн Булган сумын ЗДТГ  гэсэн Фэйсбүүк хуудас болон 88061269  утсаар лавлана уу.

АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА,

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

2019.03.11-нд болох газрын дуудлага худалдаа явагдах газрын байршил.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу