УЛСЫН БҮРТГЭГЧ ТАНД ЗӨВЛӨЖ БАЙНА

. ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ. Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суух иргэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1-д заасны дагуу дараахь баримт бичгийг бүрдүүлж, оршин суух сум, хорооныхоо улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ: Өмнө нь шилжин явсны бүртгэлд бүртгүүлж оршин суугаа газраасаа хасуулдаг байсан бол 2018.11.01-ний өдрөөс шаардлагагүй болсон. Та бүртгүүлэхээр ирэхдээ: 1. иргэний үнэмлэх; 2. арван зургаан нас хүрээгүй хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ; 3. оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг 4. Цэргийн албаны тухай хуулийн 34.6.4-т заасны дагуу шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэгээ хийлгэсэн цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирна уу. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.3-т заасан “оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг” гэдэгт дараахь баримт бичиг хамаарна: -эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ; -газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ; -нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн, захиалгын зэрэг гэрээ; -үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл. Иргэн өөрийн биеэр бүртгүүлэх боломжгүй тохиолдолд Иргэний хуулийн 62.3-т заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлж болно.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу