ТЭМЭЭНИЙ СОЁЛЫГ СУРТАЛЧИЛАХ “ТЭМЭЭН СОЁЛ 2019” АРГА ХЭМЖЭЭ ӨРГӨН ДЭЛГЭР ЗОХИОГДЛОО

ТЭМЭЭНИЙ СОЁЛЫГ СУРТАЛЧИЛАХ “ТЭМЭЭН СОЁЛ 2019” АРГА ХЭМЖЭЭ

Тэмээн соёл – 2019 арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Батсайхан,  театрын хамт олон оролцсон. Тус арга хэмжээг Монголын олон нийтийн үндэсний телевиз, аймгийн хэвлэл мэдээллийн ажилчид ирж мэдээлэл бэлтгэсэн. Хөдөөгийн 2 дугаар багаас Мөнгөн буйл баг,  4 дүгээр багийн Баян бүрд баг, Тал нутгийн тэмээчин багууд нийт 3 багийн 15 тэмээчин, 80-аад тэмээ арга хэмжээнд оролцсон байна. Үүнд:

  1. Сайхан буур – 1-р байранд Баян бүрд багийн гишүүн тэмээчин Н.Эрдэнэбаатарын улаан буур, 2-р байранд  Мөнгөн буйл багийн тэмээчин М.Эрдэнэбатын хүрэн буур.
  2. Сайхан ингэ – 1-р байранд Мөнгөн буйл багийн тэмээчин М.Эрдэнэбатын цааган ингэ, 2-р байранд Баян бүрдийн багийн тэмээчин Н.Эрдэнэбаатарын бор ингэ
  3. Хөөрхөн ботгоор 2 дугаар багийн Мөнгөн буйл багийн тэмээчин М.Эрдэнэбатын цагаан ботго
  4. Эмнэг тэмээ сургах – 1-р байранд Тал нутгийн тэмээчин багийн Л.Бүрэнзэвсэг, 2-р байранд Мөнгөн буйл багийн тэмээчин Г.Батхишиг
  5. Тэмээн уралдаан – 1-р байранд Мөнгөн буйл багийн тэмээчин Г.Батхишиг, 2-р байранд Тал нутгийн тэмээчин багийн тэмээчин Г.Ган-Эрдэнэ, 3-р байранд Мөнгөн буйл багийн тэмээчин Очирсүрэн
  6. Ногт зангидах – 1-р байранд Тал нутгийн тэмээчин багийн тэмээчин Д.Ганбат, 2-р байранд Мөнгөн буйл багийн тэмээчин Х.Бат-Эрдэнэ.
  7. Буйл зорох, дээс томох – 1-р байранд Мөнгөн буйл багийн тэмээчин Х.Батэрдэнэ, М.Эрдэнэбат, 2-р байранд Тал нутгийн тэмээчин багийн тэмээчин Д.Гансүх, Д.Агиймаa
  8. Тэмээний магтаал – 1-р байранд Мөнгөн буйл багийн тэмээчин Х.Бат-Эрдэнэ, 2-р байранд Тал нутгийн тэмээчин Б.Амартуяа
  9. Зохиолын дуу – 1-р байрыг Мөнгөн буйл багийн тэмээчин Д.Гантулга, 2-р байранд Баян бүрд багийн тэмээчин Д.Ган-Эрдэнэ.
  10.  Шилдэг багаар 2 дугаар багийн Мөнгөн буйл багийн хамт олон. Дэд байранд 4 дүгээр багийн Тал нутгийн тэмээчин багийн хамт олон тус тус орсон.
  1. IMG_20190111_165118IMG_20190111_164855IMG_20190111_164816IMG_20190111_164634IMG_20190111_164653IMG_20190111_164022IMG_20190111_153621IMG_20190111_153305IMG_20190111_153155IMG_20190111_152943_1IMG_20190111_152641IMG_20190111_150556IMG_20190111_150003IMG_20190111_143043IMG_20190111_141647IMG_20190111_142147

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу