Гамшгийн үеийн бэлэн байдал

31900462_357696844720009_8448596293554536448_nЗасгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, дохиогоор ажиллах”-дадлага, сургалтыг зохион байгуулдаг.

Гамшгийн зарлан мэдээллийн дохио 3 удаа дуугарна. Эхний дохио нь  ямар нэг гамшиг тулгарч байгааг иргэдэд сэрэмжлүүлж байгаа бөгөөд иргэд барилга байшингаас гарах гэж яаралгүй аль болох цонхноос хол, даацын ханын дагуу зогсох зэргээр арга хэмжээ авах ёстой. Хоёр дахь дохионы үед барилга байшингаас гарахад бэлдэнэ. Өөрөөр хэлбэл, чухал бичиг баримт болон өөрт хэрэгтэй зүйлсээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бэлдсэн үүргэвч цүнхний хамт авч гарахад бэлддэг байна. Дохио гурав дахь удаагаа дуугарахад барилга байгууламжаас баруун гарын дүрэм баримталж, яаралгүй тайван гарах шаардлагатай байдаг ажээ.

Байгууллага, аж ахуйн нэгжүүд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй. Үүнд гамшгийн үед ашиглах аюулгүй талбайг тодорхойлж өгсөн байдаг бөгөөд дуут дохиогоор энэ талбайдаа гарч зогсох үүрэгтэй.

Булган сумын хэмжээнд энэ удаагийн сургуулилтанд 82 аранз бүхий 82 хүн, 8 машин, 6 аж ахуйн нэгж, 54 хүүхэд оролцлоо.

Энэ жилийн хувьд 2018.03.26-ны өдөр сумын Шуурхай командын бүрэлдэхүүн нутаг дэвсгэрийн хүрээнд урьдчилсан бэлэн байдлыг шалган ажилласнаараа онцлогтой болж байна.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу