Хамтын ажиллагааны нэг өдөр

Булган сумын цэцэрлэгт 2018 оны 01-р сарын 20-нд СӨБ-ын 2-р бүсийн Хэрлэн сумын 1, 2, 9-р цэцэрлэг, Сэргэлэн багачууд, Сэргэлэн, Чойбалсан, Булган сумдын нийт 7 цэцэрлэгийн 57 багш ажиллагсдыг хамруулсан “Хамтын ажиллагааны нэг өдөр” үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг үйл ажиллагааны нээлтэнд Сумын Засаг дарга Д.Базаргүр болон цэцэрлэгүүдийн удирдлагууд оролцлоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан “Цас мөсний баяр”-т Чойбалсан сумын цэцэрлэгийн “Маршал” баг тэргүүн байр, дэд байрыг Хэрлэн сумын 2-р цэцэрлэгийн “Соёмбо” баг, “Гар бөмбөг”-ийн тэмцээнд Булган сумын хүүхдийн цэцэрлэгийн “Өндөр хошуу” баг тэргүүн байр эзэлж цомын эзэн боллоо.
Мөн Чойбалсан сумын цэцэрлэгийн “Маршал баг” дэд байрыг эзэлсэн амжилтуудыг үзүүллээ.
Гар бөмбөгийн тэмцээний нийт тоглогч нараас эрэгтэй шилдэг тоглогчоор Чойбалсан сумын цэцэрлэгийн туслах ажилтан Даваажав, эмэгтэй шилдэг тоглогчоор Хэрлэн сумын 2-р цэцэрлэгийн багш Долгорсүрэн нар шалгарлаа.

19959318_822058427982137_5922179387635255943_n 26804325_822057934648853_4491637475793958655_n 26903966_822057997982180_2898081958728653516_n 26907190_822058291315484_7938352199801042673_n 26991738_822058187982161_5108261443098621035_n 26993675_822058577982122_2330358832736372423_n

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу