Иргэдтэй уулзах өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Засаг даргын Тамгын газрын 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу энэ сарын 17-24-ний өдрүүдэд сумын төв болон хөдөөгийн 4 багийг хамарсан Иргэдтэй уулзах өдөрлөгийг зохион байгуулалаа. Засаг даргын Тамгын газрын 2017 оны ажлын тайлан, 2018 оны ажлын төлөвлөгөө, улс аймаг болон орон нутгийн санхүүжилтээр хийгдсэн болон хийгдэх бүтээн байгуулалтын ажлын тайланг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсон ажилалаа. Иргэдийн зүгээс Мянганы зам дагуух карьерын нөхөн сэргээлт, нохой муурын устгал зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудаар санал хүсэл гаргасныг холбогдох албан хаагчдад хүргэн шийдвэрлэхээр ажиллаж байна.  Түүнчлэн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон Төсөвт байгууллагуудын дарга , эрхлэгч нар сар бүрээр хуваарын дагуу айл өрхөөр ажиллаж санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.

27072440_823144824540164_5815122238161286552_n 26992666_822010434653603_415349323985016681_n 26992196_822010337986946_3311146379659414559_n 26991727_823144954540151_5250940790675009815_n 26904366_823144654540181_4409473934533229909_n

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу