Булган сумын Соёлын төв алдарт хуурчийн нэрэмжит болов.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргад  Соёлын төвийн Г.Жамьяан хуурчийн нэрэмжит болгох тухай хүсэлтийг хүргүүлж, орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр Булган суманд алдарт хуурчийн хөшөөг босгосон билээ.

2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар Булган сумын Соёлын төвийг хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцэж, баталлаа.

Төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай морин хуурч Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян нь 1919 онд Дорнод аймгийн Булган суманд төржээ.

20170720_095841-1

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу