Нээлтээй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2017.10.19–ны өдөр “Нээлттэй хаалганы өдөр “ – ийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг сумын Засаг дарга Д.Базаргүр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнгөнчимэг нар нээн үг хэлж, байгаль орчны хяналтын байцаагч Ө.Баярханд зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулав.

Өдөрлөгт төсөвт 5 байгууллага, газар хэлтсийн мэргэжилтнүүд  болон Төрийн банк, Хаан банкны орон нутаг дахь салбарын хамт олон оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилж, иргэдийн гомдол, санал хүсэлтийг газар дээр нь сонсож, шийдвэрлэж болохуйц санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Ерөнхий боловсролын сургуулиас “STEM багцын сургалтын эд хэрэглэгдэхүүний танилцуулга болон “Эх хэлний эзэд эрдмийн түлхүүр сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргав. Соёлын төвөөс “Угийн бичиг хэрхэн хөтлөх вэ” сэдэвт сургалт, шинэ номын / сонсдог ном / танилцуулга, иргэдийн дунд дартас шидэх тэмцээнийг зохион байгуулав.

Эрүүл мэндийн төвөөс Элэг бүтэн Монгол аяны танилцуулга, артерийн даралт, чихрийн шижин өвчний үзлэг, биеийн жин өндөр үзэх, эмийн сангийн үйлчилгээ зэргийг зохион байгуулав.

Цэцэрлэгийн зүгээс “Бяцхан судлаач” төслийн хүрээнд ирсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг иргэд, олон нийтэд танилцуулан ажиллав.

Өдөрлөгөөр давхардсан тоогоор 129 иргэнд 8 төрлийн үйлчилгээг үзүүлж, эрхзүйн, эрүүл мэнд, боловсролын болон бусад салбарт хамаарах  276  ширхэг гарын авлага, тараах материал тараагдаж, зөвлөгөө мэдээлэл өгөгдсөн байна.

22491962_1535998503158841_5713793066699057787_n 22519055_1535998116492213_7707857919311145103_n 22528083_1535998299825528_6910196390649016828_n 22528260_1535997989825559_1218376743375979515_n 22528352_1535997933158898_3373792496406523658_n 22540249_1535998036492221_6103133887944713399_n 22549800_1535998459825512_874365206664640794_n 22555062_1535998413158850_1296299442198592524_n

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу