Шүлхий өвчний цаг үеийн байдал

        Булган суманд отроор нүүдэллэн ирсэн Төв аймгийн Жаргалант сумын харьяат малчин Г-ийн суурьт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
       Засгийн газрын 2008 оны 305 дугаар тогтоолын дагуу мал амьтны шүүлхий өвчтэй тэмцэх зааврын дагуу сумын Засаг даргын А/117 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж,                2017.09.13-ны А/126 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
Сумын онцгой комиссын хуралдааныг 2017.09.09-нд хуралдуулж хяналтын цэг, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, устгалын ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэж Засаг даргын А/118, А/127 тоот захирамжаар ажлын хэсэг гарган ажиллалаа.
Засаг даргын А/121-р захирамжаар шилжилт хөдөлгөөнд хяналт тавих ажлын хэсгийг гаргаж, хөдөөгийн багуудад ажиллан хяналт тавьж гадны малуудыг тухайн нутаг дэвсгэрт нь хөдөлгөөнийг зогсоосон.
2017.09.сард 5удаа  онцгой комисс хуралдаж ажилласан.
310 иргэд, малчдад сэрэмжлүүлэг масс мессеж хүргэж, 150 малчдад гарын авлага сэрэмжлүүлэг тарааж ажилласан.
Малын тандалт үзлэг судалгаанд 4 багийн 96 өрхийн 40983 толгой мал хамрагдсанаас тэмээ 11, үхэр 3316, хонь 22876, ямаа 14780 хамрагдсан.

Hийт 64 үхэр, 116 хонь,113 ямаа устгасан.

24.0 м талбай ариутгасан.
Вакцинжуулалтыг нийт 10 өрхийн тэмээ 45,  үхэр 380, хонь 2404, ямаа 777 нийт 3306 толгой малд 4.4л вакцин зарцуулсан байна.
Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор пост устгал, голомтонд 44 төрийн албан хаагч ажиллаж, 2473 машин ариутгуулаад байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу