Хэнтий аймагт төвтэй үйл ажиллагаагаа явуулдаг Хэрлэн голын сав газрын захиргааны дарга Д.Жадамбаа ахлах мэргэжилтэн Т.Баатарсүх, мэргэжилтэн Ч.Сайнбаяр нарын ажлын хэсэг ирж сумын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг хийж, ундны усны аюулгүй байдал иргэдэд, усны нөөц, ашиглалт сэдвээр сургалт сурталчилгааны ажлыг зохион явууллаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр Хэрлэн голын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг сумдын удирдлагуудад гардуулан өглөө. Түүнчлэн бидний өдөр тутам хэрэглэдэг усны хуванцар савнууд болон бохирын байгууламж тэдгээрийн стандарт аюулгүй байдлын талаарх зөвлөгөө мэдээллийг сургалтанд оролцогчдод танилцууллаа.
Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу
© 2014 Дорнод аймгийн Булган сумын ЗДТГ