Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллэх дуут дохио дуугарлаа.

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл, дохиогоор ажиллах”-дадлага, сургалтыг зохион байгуулдаг.

Гамшгийн зарлан мэдээллийн дохио 3 удаа дуугарна. Эхний дохио нь  ямар нэг гамшиг тулгарч байгааг иргэдэд сэрэмжлүүлж байгаа бөгөөд иргэд барилга байшингаас гарах гэж яаралгүй аль болох цонхноос хол, даацын ханын дагуу зогсох зэргээр арга хэмжээ авах ёстой. Хоёр дахь дохионы үед барилга байшингаас гарахад бэлдэнэ. Өөрөөр хэлбэл, чухал бичиг баримт болон өөрт хэрэгтэй зүйлсээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бэлдсэн үүргэвч цүнхний хамт авч гарахад бэлддэг байна. Дохио гурав дахь удаагаа дуугарахад барилга байгууламжаас баруун гарын дүрэм баримталж, яаралгүй тайван гарах шаардлагатай байдаг ажээ.

Байгууллага, аж ахуйн нэгжүүд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй. Үүнд гамшгийн үед ашиглах аюулгүй талбайг тодорхойлж өгсөн байдаг бөгөөд дуут дохиогоор энэ талбайдаа гарч зогсох үүрэгтэй.

Булган сумын хэмжээнд энэ удаагийн сургуулилтанд 82 аранз бүхий 82 хүн, 8 машин, 6 аж ахуйн нэгж, 54 хүүхэд оролцлоо.

IMG_7555 IMG_7567 IMG_7572 IMG_7574 IMG_7577 IMG_7578 IMG_7583 IMG_7598 IMG_7615

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу