Ахмадаа сонсох өдөр

Сумын Засаг даргын Тамгын газрын жилийн төлөвлөгөөнд улирал бүрт нэг удаа “Ахмадаа сонсох өдөрлөг”-ийг зохион байгуулахаар тусгасантай холбогдуулан 2017.01.22-ны өдөр тус өдөрлөгийг зохион байгуулллаа. Өдөрлөгөөр сумын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд ахмад настнуудынхаа санал хүсэлтийг сонсож, хариу өгч ажиллалаа. Энэ оны хувьд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Ахмадын өргөөний гадна тохижилтонд зориулж 5 сая төгрөгийг төсөвт тусгаад байгаа ба тус ажил тун удахгүй эхэлнэ. Мөн дотоод тохижилтонд иргэдийн оролцоог уриалж Өндөрхошуу багийн Засаг дарга Ж.Батцэнгэл хувийн зүгээс холбогдох эд материалын хандивыг өргөлөө.

IMG_7470 IMG_7471 IMG_7479 IMG_7482 IMG_7486 IMG_7488 IMG_7489 IMG_7490 IMG_7492

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу