Олон улсын багш нарын баяр

               ЮНЕСКО-с 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг Олон улсын багш нарын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтоосны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412  дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн  аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан билээ.
Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжэх ухааны яам үзжээ. Энэ баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг байна.

        Уламжлалын дагуу Булган сумын ЕБС, Цэцэрлэг болон эцэг эхийн зөвлөлүүд хамтран тус өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Сурагчдын урлагийн тоглолт, баярын хурал, хүлээн авалтын арга хэмжээ болж, энэ үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар болон  Сургууль, Цэцэрлэгийн захиргаанаас амжилттай ажиллаж яваа багш нараа алдаршуулжээ. Дашмрамд дурдхад энэ хичээлийн жилд сумын Цэцэрлэг 6 багш 90 суралцагч, Ерөнхий боловсролын сургуульд  .. суралцагчтайгаар энэ хичээлийн жилийг угтаж байна.

14368633_1077461192373117_1930687072205300783_n 14432973_1077461422373094_1971710041057013009_n 14449711_1098329416952961_5467836255140786696_n 14522828_1098331696952733_7346322466478936332_n 14563501_1098329173619652_8503825372724520267_n 14570213_1098330680286168_3159523406700793436_n 14570507_1098328153619754_8275942545140723967_n 14570507_1098328153619754_8275942545140723967_n 14590331_1098331206952782_7392615287863171106_n 14601120_1098331266952776_2794524920653249256_n

 

 

Холбоотой мэдээ

Санал сэтгэгдэл »

  1. admin
    October 27, 2016 6:30 am
    Reply

    Бүх багш нартаа баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу