Тендерийн урилга

НЭГ .ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

 

Тендер зарлах өдөр: 2015-06-18
Тендер шалгаруулалтын нэр: Ковш худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ОНХ-02-2015

 

Дорнод аймгийн Булган сумын засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Ковш худалдан авах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь  50 мянган төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют )-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийн материалыг 2015 оны 06-р сарын 26 -ний өдрийн 13 цаг 00 минутанд багтаан Дорнод аймгийн Булган сумын засаг даргын тамгын газрын МЭҮТ-ийн дарга Д.Хандцуу хүлээн авна. Утас- 98188776  89448776

Тендерийг 2015 оны 06-р сарын 26 -ний өдрийн  13 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

www.bulgan.dd.gov.mn

 

 

 

 

                                                        Булган сум ЗДТГ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу