БУЛГАН-МАРАФОН 2019 гүйлтийн тэмцээн 2019.10.17 өдөр 5 төрлөөр зохиогдож нийт 51 тамирчдаас 28 тамирчин шагналт байр эзэллээ. Амжилттай оролцсон тамирчиддаа баяр хүргэе.

Дэлгэрэнгүй …

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2017 оны А/577 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, Дорнод Марафон 2019 зохиогдохтой холбогдуулан сумын хэмжээнд “БУЛГАН-МАРАФОН 2019” бүх нийтийн гүйлтийг 5 төрлөөр 2019.10.17-ны 14:00 цагт зохион явуулах тул нийт иргэд та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй …

Сайн байцгаана уу. Цахим орчинд кирилл, латин хэлээр хольж бичих, цаашлаад үсгийн дүрмийн хувьд өөрсдийн хэллэгээр бичиж, цахим орчинд буруу хэвшил тогтоох, найруулгын хувьд өнгө аяс гажуудуулсан, зориуд мушгин гуйвуулсан, учир зүйн алдаа гаргасан бичлэгүүд олонтоо гарч байна. Иймд сум, сургууль, бүх аж ахуйн нэгж, төрийн байгууллага, иргэнийг цахим орчинд зөв үлгэр дуурайл үзүүлж боловсролтой […]

Дэлгэрэнгүй …

Булган сум нь сар бүрийн 3 дахь долоо хоногийн пүрэв гараг бүр эрх зүйн сургалт, мэдээллийг нийт төрийн албан хаагчдийг хамруулж хэвшсэн. Төлөвлөгөөний дагуу энэ сард Татварын улсын байцаагч, Санхүү албаны дарга, сургуулийн нийгмийн ажилтан нар сургалт мэдээлэл хийж, нийт 30 төрийн албан хаагч оролцлоо.

Дэлгэрэнгүй …

Нийт 1-9 дүгээр ангийн 18 сурагч оролцож өмнө оны хүүхдээ сонсох өдрөөр гарсан саналуудын биелэлтүүдийг хэлэлцэж, анги хамт олныхоо санал хүсэлт, уриалгыг нутгийнхаа удирдлагад уламжиллаа.

Дэлгэрэнгүй …

 Ахмадын баяраар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж баярын хурал, хүндэтгэлийн цайллага, төсөвт байгууллагуудын мэндчилгээ, Бахдам сайхан дөрвөн улирал тэмцээн зохиогдож 4 дүгээр багийн ЗУН баг тэргүүн байр, 1 дүгээр багийн ӨГӨӨЖ БАЯН баг дэд байрыг эзэлж ажмилттай оролцлоо. Ахмад үе минь бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, амьдрал үйлс нь өөдрөг, үр хойч нь жаргалтай, хийморь лундаа нь […]

Дэлгэрэнгүй …

ЗАРЛАЛ

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙГАА ТУЛ БУЛГАН СУМЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГТ ГАЛТ ЗЭВСЭГ БОЛОН ГЭРЧИЛГЭЭГ ЭЗЭМШИГЧ ӨӨРИЙН БИЕЭР АВЧИРЧ ТООЛЛОГОД ХАМРУУЛНА УУ. ХУГАЦАА: 2019.10.01 -ээс 25-ныг хүртэл 10-17 цагийн хооронд ирж бүртгүүлнэ үү. ЖИЧ: ЗААСАН ХУГАЦААНД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА. УТАС: 89770780 /ХЭСГИЙН ЦАГДАА А/А Д.НЯМБАЯР/

Дэлгэрэнгүй …

2019.09.30-ны 10:00 цагт Соёлын төвд Ахмад үе минь бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, амьдрал үйлс нь өөдрөг, үр хойч нь жаргалтай, хийморь лундаа нь бадарч, буян заяа нь өөдлөн дэлгэрэх болтугай! НИЙТ АХМАДУУДДАА АХМАДЫН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй …

Ахмад настан нь нийгмийн эрх тэгш идэвхтэй гишүүн байж, боломжийг бий болгох, тэдний аж байдал нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл насжих, нийгэм олон нийт, гэр бүлийн дунд тэгш эрхтэй сэтгэл хангалуун амьдрах ээлтэй орчинг бүрдүүлэх, орон нутгийн ахмад настны халамж, хамгааллыг сайжруулах, тэдний санал санаачлагыг сонсон, бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилготойгоор Засаг даргын Тамгын газрын […]

Дэлгэрэнгүй …

Ажлын байрны зар

Дэлгэрэнгүй …