Сумын начин болон залуу бөхчүүдийн барилдааныг амжилттай зохион байгууллаа.

2019 оны 01 сарын 29 ны өдөр Дорнод аймгийн Булган сумын “Тухтай заан” бөхийн холбоо Булган сумын иргэн сумын заан Дашын зээ хүү Болдбаатарын Наранжаргал, цэргийн начин Баатарсүхын хүү Аажимзориг нар хамтран сумын начин болон залуу бөхчүүдийн барилдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус барилдаанд 44 бөх хүч чадлаа сорин барилдаж Чойбалсан сумын начин Энхтөр түрүүлж, Хөлөнбуйр сумын залуу бөх Э.Мөнхдорж үзүүрлэж, Баянтүмэн сумын начин Б.Пүрэвсайхан, Халхгол сумын залуу бөх Цогтгэрэл нар шөвгөрлөө. Уран гараа дэвээтэй бөхөөр Чойбалсан сумын залуу бөх Отгонхүү, Уран барилдаанч бөхөөр Булган сумын залуу бөх Б.Эрхэмбаяр нар шалгарлаа. Барилдааныг хамтран зохион байгуулсан Б.Наранжаргал болон Б.Аажимзориг нарын гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

БӨХ ТӨРДӨГ ГАЗАР ГЭЖ БАЙДАГГҮЙ
БӨХИЙГ ДЭМЖСЭН ГАЗРААС Л БӨХ ТӨРДӨГ…
“ТУХТАЙ ЗААН” БӨХИЙН ХОЛБОО

Image may contain: 7 people, people smiling, people standing and shoes

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу