Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа

Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/105 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн үйлдвэрлэл худалдаа үйлчилгээг дэмжих зорилгоор Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав.  Өдөрлөгт төсөвт 5 байгууллага, аж ахуйн нэгж 3,  талх нарийн боов, сүү цагаан идээ, оёдлын чиглэлээр 4 иргэн тус тус оролцов. Засаг даргын Тамгын газраас 2018 онд хэрэгжүүлэх Худалдан авах бараа, ажил үйлчилгээний төлөвлөгөөг иргэдэд танилцуулав.          Эрүүл мэндийн төвөөс эмийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үзэсгэлэн, Соёлын төвөөс музейн болон шинэ номын үзэсгэлэнг тус бүр зохион байгуулав.

           Цэцэрлэг болон ЕБС-ийн зүгээс хүүхдийн хоол хүнсэнд нийлүүлэх нийлүүлэгчдээ нээлттэй танилцуулж, үдийн цай, хоолны амталгаат худалдааг явуулав. Өдөрлөгт 54 иргэн оролцож 102,000 төгрөгийн худалдан авалт хийгдсэн байна.

Хэрлэн голын усны түвшинг дээшлүүлж, урсацын хэмжээг нэмэгдүүлж, орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын санаачлагаар Бид нэг голынхон хөтөлбөр батлагдан хэрэгжиж байна. Хэрлэн голын сав газрын захиргаа, аймгийн Байгаль орчны газартай хамтарсан ажлын хэсэг ажиллаж сумын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг хийж, ундны усны аюулгүй байдал иргэдэд, усны нөөц, ашиглалт сэдвээр  сургалт сурталчилгааны ажлыг зохион явууллаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр бидний өдөр тутам хэрэглэдэг усны хуванцар савнууд болон бохирын байгууламж тэдгээрийн стандарт аюулгүй байдлын талаарх зөвлөгөө мэдээлэл, нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдол түүнийг шийдвэрлэх арга зүйн мэдээллийг оролцогчдод танилцууллаа.

31478652_452321841889082_2425805019203764224_n 31485701_452321185222481_3453584525563527168_n 31499918_452321878555745_5151544063001886720_n 31500627_452321921889074_8004570604420202496_n 31504000_452321781889088_7888647010444640256_n

31698927_452321248555808_4941782640563847168_n 31676645_452321245222475_6752295107413671936_n 31606577_452321648555768_2535684554811768832_n 31564114_452321558555777_217036212274200576_n 31562242_452321365222463_4365524997263851520_n

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу