Нутгийн зөвлөлийн золголт амжилттай болж өндөрлөлөө

         Сумын Засаг даргын Тамгын газар, Дорнод аймаг дахь болон Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтран уламжлалт сар шинийн золголтыг энэ сарын   20-24-ний  өдрүүдэд амжилттай зохион байгуулалаа.  Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 80 жилийн ойн арга хэмжээ энэ оны 9-р сард зохион байгуулагдахтай холбоотойгоор Улаанбаатар болон Чойбалсан хотод оршин суугаа Булган нутгийн уугуул иргэдтэйгээ харилцаа холбоог тогтоох зорилгоор зохион байгуулж буй тус арга хэмжээнд  182 иргэн оролсон байна. Дашрамд  дурдахад Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн даргаар ТЭЦ-4 цахилгаан станц ТӨХК-ий Тамгын газрын дарга Л.Жамбалсүрэн, аймгийн нутгийн зөвлөлийн даргаар МАК ХХК-ний инженер, Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгч О.Хатанбаатар нар тус тус ажиллаж байгаа бөгөөд Чойбалсан хотод энэ жил анх удаагаа тус арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

IMG_4802 IMG_4807 IMG_4808 IMG_4809 IMG_4812 IMG_4815 IMG_4828 IMG_4830 IMG_4834 IMG_4837 IMG_4849 IMG_4853 IMG_4855 IMG_4862 IMG_4866 IMG_4868 IMG_4875 IMG_4879 IMG_4913 IMG_4939

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу