Булган сумын Засаг даргын Тамгын газар, Төсөвт байгууллагууд, Ахмад дайчин П.Гэндэнгийн нэрэмжит ахмадын хороо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ахмадын өдрийг “Ахмадаа хүндлэе” уриан дор зохион байгууллаа. Ахмадууддаа зориулсан хүндэтгэлийн тоглолт, цайллага, олс таталт, дартас болон чавх харвааны тэмцээнүүдийг тус тус зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Засаг даргын Тамгын газраас 70 ба түүнээс дээш настай 30 ахмад настнууддаа гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ. Мөн ахмад настан Т.Гарьд, Б.Баднаагарав, Т.Гарьд нар аймгийн Ахмадын холбооны нэрэмжит медалиар энгэрээ мялаасан байна.
Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу
© 2014 Дорнод аймгийн Булган сумын ЗДТГ