Гамшгийн бэлэн байдал шалгаж байна

         2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахалсан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Цогтбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн албаны дарга Н.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг суманд ажиллав. Тус ажлын хэсэг сумдын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм, мөн иргэдийг нэн ялангуяа мал бүхий иргэдэд сумын зүгээс гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж мэдээлэл хүргэж буй байдал, гал түймрийн аюулыг хэрхэн аюулгүй давах гарах талаар сайтар сургаж бэлтгэх, малчин өрхийг гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг бодит байдалд нийцүүлэн хийх зэрэг ажлуудтай танилцаж, заавар, чиглэл өгч ажиллалаа. Арга хэмжээнд 8 машин, 82 аранз бүхий 82 иргэн оролцлоо.

20170509_130139 20170509_130152 20170509_130156 20170509_130201 20170509_130209 20170509_130213 20170509_130320 20170509_130442 20170509_130451 20170509_130523 20170509_130843

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу