Булган сумын Залуучуудын урлаг спортын их наадам

              2017 оны 05 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Т.Эрхэмбаяр даргатай Булган сумын Залуучуудын холбооноос хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулагддаг “Залуучуудын урлаг спортын бага наадам 2017″ арга хэмжээг зохион байгууллаа. Урлаг спортын 14 төрөлд баг тус бүрийн төлөөлөл 5 багийн 50 залуус хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж Өндөрхошуу багийн  хамт олон тэргүүн байр эзэлсэн бол дэд байрын шагналыг Хулсаншанд багийн  хамт олон хүртлээ.  Наадмын үеэр залуучуудынхаа дунд үлгэр жишээ болж байгаа залуусдаа шагнал гардуулсан ба Баян-Уул багийн малчин Ц.Тунгалагтуяа Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрч залуу Алтан медаль, Эрүүл мэндийн төвийн дарга Б.Мөнхчимэг болон Чулуут багийн малчин Д.Ган-Эрдэнэ нар тэргүүний залуу алтан медаль, 1 дүгээр багийн харьяат А.Мөнх-Эрдэнэ, Ш.Эрдэнэсоёл  нар аймгийн Засаг даргын жуух бичгээр тус тус шагнагдлаа. Арга хэмжээг тохиолдуулан сумын Залуучуудын холбооны дүрмийн дагуу 2 жил үйл ажиллагаагаа явуулсан залуучуудын холбоо үүрэгт ажлаа шинээр сонгогдсон залуучууддаа хүлээлгэн өглөө.

18275083_1967799020110066_8620046403807668733_n 18342099_412268422485378_4700068214443377230_n

IMG_8190 IMG_8215 IMG_8241 IMG_8250 IMG_8251 IMG_8253 IMG_8255 IMG_8275 IMG_8283 IMG_8294 IMG_8308 IMG_8319 IMG_8396 IMG_8399 IMG_8424 IMG_8428 IMG_8431 IMG_8443 IMG_8445 IMG_8459 IMG_8465 IMG_8533 IMG_8535

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу