Булган сумын эрүүл мэндийн төв

Булган сумын ЭМТ-ийн төвийн баг хамт олон олон улсын сувилагч нарын өдрийг угтан СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаагаар дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулав. Үүнд:
1. Тус үйл ажилагаанд хамрагдсан иргэдийн цусан длахь сахарын хэмжээг тодорхойлон эрсдэлтэй гарсан иргэдэд зөвлөгөө өгөн давтан шинжилгээнд хамруулсан
2. Элэгний В,С вирусын халдвар илрүүлэх шинжилгээг 57 хүнд
3. ДОХ/Тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээг 74 хүнд хийсэн.
4. 53 хүний биеийн жин өндөр, хэвлийн тойргийг хэмжин биеийн жингийн индексийг тодорхойлон эрсдлийг тогтоосон
5. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шинэ мэдээлэл олгох зорилгоор АРТЕРИЙН ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН, ТҮҮНИЙ ЭРСДЛЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ нь сэдвээр 57 хүнд сургалт хийж, хорт хадвраас урьдчилан сэргийлье гарын авлагыг 57 хүнд тус тус тараалаа.
6. Гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор байнгын асаргаанд байдаг иргэдэд хүрч үйлчлэн артерийн даралт үзэж зөвлөгөө өгөн тохирсон дасгал хөдөлгөөн зааж өгөх, хэвтрийн хүний толгой угаах, цооролтоос сэргийлэх иллэг массаж зэргийг хийж үзүүлэн, асран хамгаалагч нарт нь зааж өглөө.
7. Нярай хүүхдэд асаргаа сувилгааг хэрхэн хийх талаар анхан төрөгч залуу ээжид зааж сурган хамтран хийхээс гадна хөхөө хэрхэн арчлах, хүүхдээ зөв хөхүүлэх арга барилд сургах зэрэг ажлуудыг хийлээ.
Бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон нийт иргэд, байгууллагын дарга менежерүүдэд баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн их зохиолчийнхоо хэлсэнчлэн эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс, эрүүл явбал мянган жаргалан гэдэг үгийг дахин давтан хэлэхэд таатай байна. Та бүхэндээ дахин баярлалаа. Бидний амжилт та бүгдтэй хамт шүү, Эрүүл энхийн төлөө ард иргэд бүгдээрээ хамтран ажиллацгаая.

20170424_161017 20170424_161022 20170424_161026 20170424_161103 20170424_161115

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу