Багийн Засаг дарга нарт батламж гардууллаа.

Багийн Засаг дарга ба түүний ажлын алба бол орон нутгийн өдөр тутмын үйл амьдрал тухайлбал хадлан, тэжээл бэлтгэх, отор нүүдэл, малын урьдчилан сэргийлэх угаалга, тарилга хийх, ноос ноолуур авах, хашаа саравч барих, худаг ус гаргах, тариа ногоо тарих, хураах, өвөлжилтийн бэлтгэл хангах, мал тэжээвэр амьтад, хүн ам, хашаа худгийн тооллого явуулах, нийгмийн хөгжилд иргэдээ татан оролцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэж, зохих шатанд уламжлах зэрэг цаг үеийн болоод өдөр тутмын олон ажлыг гүйцэтгэж иргэд олон нийттэйгээ хамгийн ойр ажилладаг нэгж билээ. Иймд сумын Засаг даргын зүгээс Багийн Засаг дарга түүний ажлын албыг чадавхжуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Өндөрхошуу, Хулсаншанд, Баян-Уул, Чулуут багийн Засаг дарга нарт батламж гардууллаа. Нийт багийн Засаг дарга нартаа ажлын амжилт хүсэе.

IMG_7252 IMG_7259 IMG_7261 IMG_7267 IMG_7268 IMG_7273

хадлан, тэжээл бэлтгэх, отор нүүдэл, малын урьдчилан сэргийлэх угаалга, тарилга хийх, ноос ноолуур авах, хашаа саравч барих, худаг ус гаргах, тариа ногоо тарих, хураах, өвөлжилтийн бэлтгэл хангах, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах зэрэг цаг үеийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;28.1.3.хүн амын эрүүл мэндийн байдалд ажиглалт хийж, өвчтэй хүмүүсийг эмчлүүлэх, сувилуулах, эмнэлгийн яаралтай тусламжийг цаг тухайд нь үзүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;28.1.4.хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад орон нутгийн нөөц бололцоог илрүүлж ашиглах ажлыг зохион байгуулах, энэ талаар иргэдээс гаргасан санаачилгыг дэмжих;28.1.5.хүн амын боловсролын түвшинг судлах, сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд нь сургуульд оруулах, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах;28.1.6.шаардлагатай иргэдийг асрамжийн болон халамжийн үйлчилгээнд хамруулах саналыг хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;28.1.7.нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судлах;28.1.8.хүн амд шуудан, хэвлэл хүргэх ажлыг зохион байгуулах;28.1.9.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед айл өрх, хүн, малыг нүүлгэн шилжүүлэх, тэдгээрийг зохих үйлчилгээгээр хангах ажлыг зохион байгуулах, энэ хуулийн 29.1.6.”б”-д заасан тохиолдолд хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, эд хөрөнгийг дайчлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд  зохион  байгуулах;/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/28.1.10.статистикийн мэдээллийг зохих журмын дагуу гаргах; 28.1.11.хүн ам, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх;28.1.12.захиргааны журмын биелэлтэд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, санал, санаачилгыг нь дэмжих;28.1.13.байгалийн баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт тавих;28.1.14.гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;28.1.15.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулга явуулах, түүнчлэн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хуулийн төсөл, төр нийгмийн амьдралын чухал асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;28.1.16.иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу