Хүүгийн нүүдэл 2016 номын нээлтээс

Булган сумын харьяат уулын спортын мастер Мягмарнарангийн Дархижав 2016 онд  Монгол эх орныхоо хилийн хязгаар нутгаар авто, дугуй, тэмээ, мотоцикл, уул, явган, хөсөг тэрэг, морь, завь, галт тэрэг гэх мэт аялалын 10 төрлөөр хэдэн нөхдийнхөө хамтаар өртөөлөн аялаж нийт 11000 гаруй км замыг туулахдаа 130 хоног аялжээ.

Тэгвэл энэхүү аялалын тухай тэмдэглэлээ нэгтгэн 2016 онд болсон Монголын Залуучуудын Холбооны 25, Залуучуудын Хөдөлгөөн үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулан “Хүүгийн нүүдэл-2016 АЯЛЛЫН ТҮҮХ” номоо эмхэтгэн гаргаж өнгөрөгч хоёрдугаар сарын сарын тавны Ням гаригт Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхимд номын нээлтээ зохион байгуулсан байна. Номын зохиогч өөрөө аялал жуулчлалын мэргэжилтэй бөгөөд Монголын хамгийн өндөр цэг болох Хүйтэний оргилоос өгсүүлэн Европын ноён оргил Эльбрус зэрэг олон авиралтийг амжилттай хийсэн,  аялал жуулчлалын салбартаа сэтгэл зүрхээ зориулж, ирээдүйд өөрийн гэсэн томоохон хувь нэмрээ оруулах чин хүслийг тээж  яваа тус залуугийн энэхүү ном та болон таны үр хүүхдүүдийн эх орноо танин мэдэх, хайрлан хамгаалах, Монгол орныхоо дархан хил, үзэсгэлэнт байгалиар шимтэн аялах хүсэл тэмүүллийг тэтгэн,  эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байна.

16406931_1305523746172473_3014957190236822482_n 16473211_1310573529000828_446683166374750825_n 16473946_1310634868994694_1687826692101338198_n 16507906_1310573669000814_1266669589067754941_n 16508428_746069298893253_7163050763346350119_n 16508518_1310573429000838_1129570762307317693_n 16649210_1310573689000812_7094843757419968219_n

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу