Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Баяржаргалаар ахлуулсан ажлын хэсэг вөлжилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөлд өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх, зудын гамшгийн үеийн бэлэн байдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор ЭМГ, ХХҮХ, ЭМНДХ-ийн мэргэжилтнүүд болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын баг Булган суманд ажиллалаа.
Ажиллах хугацаандаа тус тусын чиглэлээр үйл ажиллагаануудыг зохион байгуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг хүргэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Аймгийн засаг даргын захирамжаар явагдаж байгаа тус ажил 3 хоног үргэлжлэх бөгөөд ирэх өдрүүдэд хөдөө багийн зорилтот өрхүүдээр зочлож шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу
© 2014 Дорнод аймгийн Булган сумын ЗДТГ