2017 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын агаарын дундаж температур нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу нийт нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй /дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч ихэнх нутгаар харьцангуй суларна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө ихэнх нутгаар 9-14 градус хүйтэн байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. /2 дугаар зураг/

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр нутгийн зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр түр зуур 16-18м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

1_151 2_94

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу