Булган сумын шинэ удирдлагууд батламжлагдлаа.

       2016.11.07 -ны өдрийн сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгон, Доржийн Базаргүрийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн. Тус анхдугаар хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сумын Монгол Ардын намын дэд дарга Жагваралын Эрхэмбаатарыг сонгосон бол  Засаг даргад өргөн мэдүүлсэн Д.Базаргүрийг аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжийн дагуу өнөөдөр батламжиллаа. Тус арга хэмжээг тохиолдуулан аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн болох Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цэргийн штабын холбогдох удирдлагууд Булган суманд ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, санал зөвлөмж өгч ажиллалаа.

IMG_4511-1024x682

IMG_4519 IMG_4503 IMG_4464 IMG_4433 IMG_4432 IMG_4427

15050331_1182965458418326_1565557337_n 15129856_1182965325085006_1122432585_n 15139461_1182965445084994_1510338493_n

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу