2016 оны 11 дүгээр сарын цаг агаарын төлөв

2016 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

PostDateIcon Баасан гариг, 10/28/2016 – 17:39 | PostAuthorIcon dornod

ДОРНОД АЙМГИЙН НУТГААР:  Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна /1 дүгээр зураг/.

Image

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч нийт нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад хэсгээр 5-10 градус хүйтэн. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Халхголын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна.

Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй /2 дугаар зураг/.

Image

Нэгдүгээр арав хоногийн дунд үе,  хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цасорно.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, гуравдугаар арав хоногийн дунд эхэн болон дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

weather1_1578

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу