САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА.

БУЛГАН  СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН  САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын  Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.6 -д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

Бакалавр болон түүнээс   дээш боловсролтой, нягтлан бодогч эсэхүл эдийн засагч мэргэжилтэй байх, төрийн болон бизнесийн удирдлагаар мэргэшсэн, мэргэжлээрээ 3 аас доошгүй жил ажилласан байх, төрийн захиргааны ажлын дадлага туршлагатай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах, бичиг баримт боловсруулах  ур чадвартай байх.

Сонгон шалгаруулалтыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын  газрын 03 тоот өрөөнд 2016 оны 11 ддугаар 02-ны өдрийн 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

Шалгалт авах байр, цагийг бүртгэлийн явцад жич зарлана.

Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:

1.Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1–ийн дагуу

2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариотаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

3. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт

4. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

5. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт / Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр/ -ийн эх хувь, холбогдох материал

6. Ажил байдлын тодорхойлолт,

7.Шалгалтын үйлчилгээний төлбөр.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу