Дэрвэгэр жиргэрүү ургамлыг хууль бусаар түүж байгаад хяналт тавин ажиллаж байна.

Булган сумын Засаг даргын Тамгын газраас сумын нутаг дэвсгэрт дэрвэгэр жиргэрүү ургамлыг хууль бусаар түүж, бэлтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд аймгийн БОАЖГ, Цагдаагийн газар, ОБХ, МХГ-тай хамтарсан хяналт шалгалтын арга хэмжээг энэ  өдрүүдэд зохион байгуулж байна.

Өнгөрсөн онд Булган сумын нутагт 9 тн ургамлын үндэс бэлтгэж, ургамлын нөөц ашигласны төлбөр 21600.0 мян. төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн. Дэрэвгэр жиргэрүүгийн үндэс түүж буй иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл, тээврийн хэрэгслээс болж Булган сумын нутагт нийт 7 удаагийн түймэр гарч, 7913 га бэлчээр шатаж, 90946.0 мян.төгрөгийн хохирол учирч, аймгийн ОБГ, Булган сумаас түймрийг унтраахад 1888.4 мян. төгрөгийн шууд зардал гарсан байдаг.

Шалгалтаар ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүүгийн үндэс, түүний үрийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэж байсан хууль бус үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар түүсэн 154.7 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, 40 кг үр, ажлын багаж хэрэгсэл 19 ширхэг лоом хурааж, зөрчил гаргасан иргэдэд нийт 576.0 мян. төгрөгийн торгууль, 250.0 мян.төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, 131 кг ургамлын үндэс тээвэрлэж явсан иргэний зөрчлийг Цагдаагийн газарт шилжүүлэв. Иргэдэд хууль бусаар ургамал түүхийг зогсоох, хадлан бэлтгэх гэрээ зөвшөөрлөө авах шаардлага тавьж, гал түймрээс болгоомжлох талаар анхааруулга сэрэмжлүүлэг өгч ажиллалаа.

2016-07-26 11.59.01 2016-07-26 13.25.55 2016-07-26 14.04.05 2016-07-26 17.28.47

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу