УИХ-ын Анхдугаар чуулганы 2016.07.08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016.10.19-ны өдрөөр товлон зарласан. Энэ удаагийн сонгуульд 34 нэр дэвшигч бүртгэгдснээс 4 бие даагч өрсөлдөж байна.
Өндөрхошуу баг 5, Хулсаншанд баг 4, Баян-Уул, Чулуут багууд тус бүр 3 мандаттайгаар оролцсон ба сумын хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтанд 1156 сонгогч бүртгэгдсэнээс 917 буюу нийт сонгогчдын 79.32 хувь нь саналаа өгсөн байна. Сонгууль хуулийн хугацаанд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ танилцуулахад Монгол ардын нам 9, Ардчилсан нам 6 суудлыг авсан байна.
Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу
© 2014 Дорнод аймгийн Булган сумын ЗДТГ