Номын баярыг амжилттай зохион байгууллаа

Манай цэцэрлэг нь “Номын баяр”- ын үйл ажиллагааг “Ухаан далай номоос эхтэй” сэдвйин хүрээнд  дараах  хэлбэрүүдээр амжилттай зохион байгууллаа. Үүнд:

  • Нээлтийн үйл ажиллагаа
  • Номын үзэсгэлэн гаргах
  • “Хамтдаа уншья” сургалт зохион байгуулах

Энэхүү номын баярын үйл ажиллагаанд 3 бүлгийн эцэг эх багш ажиллагсад бүрэн хамрагдаж өөрсдийн хийсэн номоороо үзэсгэлэн гарган түүнийгээ тайлбарлан багачууддаа бэлэг барилаа. Мөн энэ ажлын хүрээнд анги бүлгүүдийн номын булан, цэцэрлэгийн номын өргөө өнгө үзэмжтэй чанартай хүүхдийн хөгжилд нөлөөлхүйц олон номоор  баяжигдсан  үр дүнтэй ажил боллоо.

“Хамтдаа уншья” сургалтыг 3 бүлгийн суралцагсдын эцэг эх, асран хамгаалагч нарт зохион байгууллаа.  Уг сургалтаар:

  • Хүүхдийн насны онцлогт тохируулан номыг хэрхэн сонгох
  • Хүүхэдтэйгээ хамт ном уншихын ач холбогдол
  • Ном үзэх орчинг хэрхэн бүрдүүлэх талаар  зөвлөгөө өгч дадлага ажил хийлгэж, ярилцлага зохион байгуулсан нь эцэг эхчүүд сайхан сэтгэгдэл төрүүлж тэдний талархлыг хүлээсэн үр дүнтэй сургалт боллоо.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Мэдээнд нийтлэгдсэн сэтгэгдлүүд нь сайтын албан ёсны байр суурь биш гэдгийг анхаарна уу

Нэрээ оруулна уу